Х.Тэмүүжин, Д.Арвин нар Үндсэн хуулийн цэц, УИХ-ын чуулганыг шүүхийн танхимтай зүйрлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар өнгөрөгч мягмар гарагт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүд нэлээд маргалдсан. Энэ үед Хууль зүйн яамны сайд Х.Тэмүүжин “Засгийн газрын үйл ажиллагаа зөв явагдаж байгаа эсэх дээр шалгалт хийдэг газар нь Үндсэн хуулийн цэц биш шүү дээ. Өнөөдөр та нар хэрэг явдлыг буруугаар мушгиж, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг завхруулж байна” хэмээн хатуухан хэлж байсан.

Тэгвэл өнөөдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Д.Арвин гишүүн “С.Баярцогт гишүүний ярьсан ярианаас үндэслэн ажлаасаа чөлөөлөгдөх зүйл хийгээгүй гэж бодож байна. Гэтэл УИХ-ын чуулганы танхим шүүхийн танхим шиг санагдаж байна. Оюутолгойн ХХК-ийн асуудлыг ганцхан С.Баярцогттой холбох хэрэггүй гэж бодож байна” гэсэн нь үүнийг баталж буй мэт. Үнэндээ улс төриййн шоу хийж, хэн нэгнээ буруутгахын төлөө бус улс орныхоо төлөө дорвитой ажил хийхийн тулд маргалдаж муудалцсан бол хамаагүй дээр гэсэн байр суурийг бусад гишүүд баримталж байгаагаа илэрхийлсэн. МАН-ын зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг зөвхөн АН-ын тусын тулд зүтгэж буй мэтээр буруутгаж байгаа бол, АН-ынхан өнгөрсөн найман сарын хугацаанд хийж бүтээсэн ажлуудаа тайлагнах байдлаар асуудалд хандаж байгаа билээ. Үнэндээ дээр хэлсэнчлэн, аль нэгэн нам эвсэл болон хувь хүнийг буруутгах шалтаг нь улс төрийн талбарт байж боломгүй алдаа гэдгийг Х.Тэмүүжин сайд, Д.Арвин гишүүн нарын үгнээс харахад илт биз ээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
taatsaa(202.70.43.10) 2013 оны 04 сарын 19

Arvin odoo uy vebolimoor uymaa

0  |  0
Top