Өчигдөр хуралдсан УИХ-ын чуулган яалт үгүй олны анхаарлын төвд байлаа. Хэлэлцэж буй асуудал нь Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын дэд даргын суудлаас чөлөөлөх гээд "халуун" сэдэв байсан учраас тэр. Товч тайлбарлавал үзүүштэй, харууштай, сонсууштай ёстой л гал дүрэлзсэн ток шоу болж өндөрлөсөн юм. Сөрөг хүчнийхэн Ерөнхий сайдыг унагаах асуудалд улайран уйлахаас наагуур юм болов. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Ерөнхий сайдаас асуулт асуух үедээ арай л уйлчихсангүй. МАН-ын дарга Ө.Энхтүвшинд ч нэг үгээ ойр орйхон давтаж бүр гацаж байгааг нь харвал уур омог нь асч дүрэлзэж байгаа нь илэрхий. Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд байнгын хорооны хурал дээр асуусан асуултаа үргэлжлүүлж өөрийн хүссэн "муу" хариултаа сонсоогүй учраас "Асуудлыг өөрийнхөөрөө өөртөө хариулчихав". МАН-ын тулхтай буурьтай гишүүдийн нэг Н.Энхболд ч намба алдаж Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл зөв хэмээн баахан буруу зөв "чулуу шидэв". Ер нь сөрөг хүчнийхэн нилээд ширүүлж, бүр сүүлдээ засагт хамтрах ч үгүй. Бид сөрөг хүчнийхээ л ажлыг хийж байна хэмээн "агсамнав".
Үдээс өмнө Ерөнхий сайдыг инээх, уурлахын завсарт оруулсан гайхалтай ток шоу амжилттайгаар өндөрлөж, үдээс хойш УИХ-ын гишүүн С.Баярцогт руу давшлах шоу эхэлсэн юм. Бас л дайрсан давшилсан ширүүхэн хурал болсон. Энэ үеэр С.Баярцогт ганцаараа нууц данстай биш. УИХ-ын нэжгээд гишүүнд данс бий гэсэн шинэ "хэрэг" ч сөхөгдөхөд хүрсэн юм. Харин хэн юу хэлэв, эл асуудалд хэрхэн хандаж байгаа вэ гэдгийг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Г.Уянга: “УИХ-ын 7 гишүүн С.Баярцогт гишүүнийг гишүүнээсээ огцрох ёстой гэж үзсэн. Швейцарийн банк харилцагчийнхаа дансыг ил болгож байгаа нь зүгээр нэг зүйл биш гэж үзэж байна. Энэ бол бүхэлдээ энэ их хуралд сууж байгаа олон олон “Баярцогтод” сануулга өгч байгаа үзэгдэл. Долларын тэрбумтнууд монголд байгаа. Энэ дансны орлого хаанаас орсон орлого юм, дансны гүйлгээ нь ямар байгаа, үүнд Оюутолгойг тойрсон асуудал байгаа эсэх гээд олон олон асуудлууд урган гарч байна.
АН шударга ажиллаж байна уу үгүй юу, үнэхээр шинэчлэгдэж байна уу үгүй гэдэг нь энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс тодорхой болох ёстой. АН-ыг олон нийт харж байгаа. Энд хууль зүйн үндэслэлүүдийг ярьж байна. Ёс суртахуунгүйгээр хууль зүйг зохицуулахгүй. Улс орноо гадаад ертөнцөд сайхан харагдууллаа. Одоо таныг сайхан харагдуулах асуудал бол бүх зүйлээ үнэнээр нь дэлгэвэл монголын ард түмэн таныг уучилж чадах ууч сэтгэлтэй ард түмэн.
Ирээдүйд бий болж болзошгүй олон олон “Баярцогтоос” төрийг хамгаалах тухай хуулийг гаргах хэрэгтэй юм байна. Хэрвээ зөвхөн УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа татгалзаж байгаа бол ёс зүйн хариуцлага хүлээж байна гэж үзэхгүй.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Баярцогтын хувьд монгол төрийн буянаар сайн боловсрол эзэмшсэн гэж үздэг. Харамсалтай нь ичихгүй худлаа ярьж чадаж байна. Энэ компани чиний нэр дээр байгаа гэдгийг ОУ-ын байгууллагаас зарлаад байгаа. Өөрийгөө өмөөрөөд байгаа нь цаашид засрахгүй гэдгийг харуулж байна. Компанийг мэдүүлэхгүй байж болдог гэдэг ойлголт байж болохгүй. Уг нь энэ асуудлыг ёс зүйн хороогоор оруулаад мөнгө хаанаас гарч ирсэн, дансны бүх хуулга энэ байна гээд гаргаж ирээд бидэнд ямар нэгэн байдлаар илтгэл үнэмшил төрүүлбэл гоё харагдана. Яг Оюутолгойг хамгаалдаг шигээ асуудлыг өөрөөсөө зайлуудаад худлаа яриад байна. Өөрийг чинь ийм байдалд орсонд харамсч байгаа. Өөрийгөө нэгд тавиад төрөө хоёрт тавиад байж болохгүй. Тэгээд ч энэ асуудалд холбогдсон нь сонгуулийн өмнө байгаа. Иймд тэр хамт мөнгө оруулсан 3 нөхөдтэйгээ бидэнд энэ асуудал ямар ч хамаагүй гэдгийг батлал даа. Хэрвээ зүгээр гишүүн байсан бол яах вэ гэхээр хариулт байхгүй байна. Үнэхээр шинэчлэлт, шударга ёс тогтооё гэж байгаа бол дансны бүх гүйлгээг тодорхой болгол доо. Тэгвэл бид Баярцогт буруугүй юм байна лээ гэдгийг хэлнэ ш дээ. Олон суудал авсан намын хувьд монгол төр цэвэр байхыг баталж хариуцлагатай хандах хэрэгтэй. Энэ байгууллага АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй гэдгээр хандаагүй. Бусад орны дандаа том хөрөнгөтнүүд илчлэгдсэн байна лээ.
УИХ-ын гиишүүн Ш.Түвдэндорж: “Өнөөдөр улстөржүүлж хүний мууг үзэх гэсэн зүйл ярьсаар байгаад өнгөрч байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар олон чухал асуудлыг шийдэх байсан. МАН Засгийн газрыг огцруулах асуудлын үндэслэлээ гадаадын хөрөнө оруулалтыг буурууллаа гэсэн байсан. Гэтэл энэ асуудлыг ярих гэхээр завсарлага авч байна. 4 сарын 15-наас шүүхийн багц хууль хэрэгжээд эхэлсэн. Энэ хуулийг дагаж гарах хуулиуд хүлээгдэж байгаа. Өнөөдөр нэг хоногийн өмнө ч гэсэн эдгээр асуудлуудыг хэлэлцээд явсан бол улс оронд ямар хэрэгцээтэй болох нь ойлгомжтой. Бүтэн өдөр хүний мууг үзлээ. Би хүнийг өмөөрч байгаа юм биш. Ийм дэмий зүйл ярьж цаг нөхцөөж байгаад харамсаж байна. Улстөржихөө багасгаад ажлаараа ард түмэндээ хийсэн бүтээснээ харуулья.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: “ Ямар асуудал орж ирсэн, асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дэг журам замбараагүй болж гүйцлээ. Асуудлыг ял зэмийн асуудалтай хольж хутгаж байна. Өнөөдөр зохих байгууллагууд нь шийддэг асуудлыг энд чирж авчирч ярьж байна. Тэгээд МАН өөрсдийнх нь оруулж ирсэн асуудлыг шийдэх гэхээр үндэслэл нь байхгүй болохоор завсарлага авч байна. Баярцогтыг өөрийн холбогдсон тодорхой асуудлаар албан тушаалаасаа огцроё гэхээр бусад өөр асуудал руу ороод явчихаж байна. Олон жил Халдашгүй байдлын дэд хорооны даргаар ажиллалаа. Өөрөө ингэж саналаараа асуудлыг тавьсан хүн байсан юм уу. Дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөөд дараа нь энгийн гишүүний хувиар ярья гэж байхад авлигаар авсан мөнгөө нуучихаад түүнийгээ хэлэхгүй байна гээд байх юм. Тэгвэл та нар тийм сайн мэдэж байгаа юм бол түүнийг нь хэл л дээ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: “Дэлхийн 30-аад орны 40 гаруй сэтгүүлчдийг оролцуулсан оффшор компаниуд хуулийн хүрээнд татвараас зугтаасныг илчлэх төсөл хэрэгжиж үйл ажиллагаа нь дуусч байгаа юм байна. Үүний үр дүнд 3000 хүн илчлэгдээд байна. Тэдгээрээс ганцхан хүн нь би алдаа гаргажээ гээд албан тушаалаасаа огцорхоор өнөөдөр энд сууж байна. Улс төрийн жудаг гэж мэдэхгүй. Харин хүний жудаг гэж юу байдгийг мэднэ. Би унасан хүнийг зоддог хүн биш. Та бол 3000 хүний дундаас ёс зүйгээ хүлээж байгаа анхны хүн. Та ямар ч хууль зөрчөөгүй гэж байгааг би үнэмшиж байна. Ямар ч гэсэн хүний ёс жудаг гэж юм бий. Тэр тусмаа гэр бүл нь хүнд тохиолдолд байгаа хамгийн хэцүү үед энэ хүн өөрөө ёс зүйгээ ухамсарлаад сууж байхад тал талаас нь өшиглөж болохгүй. Энэ үгний төлөө намайг олон хүн үзэн ядаж магадгүй. 5 удаа монгол төрийг төлөөлж хар залуугаасаа маш их туршлага хуримтлуулсан энэ хүнийг ёс зүйн алдаа гаргасны төлөө дээд зэргийн байцаагч нарт байдаггүй таамаглалыг гаргаж тал талаас нь дайрч байгаад харамсаж байна.
УИХ-ын гишүүн Д.Арвин: “Баярцогт гишүүний хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагад итгэж байгаа. Ажлаасаа чөлөөлөгдөх тийм зөрчил хийгээгүй гэж үзэж байгаагаа бүлгийн хурал дээр ч, өөрт нь ч хэлсэн. Өнөөдрийн хуралдаан шүүхийн танхим шиг уур амьсгалтай байна. Иймд Баярцогтыг албан тушаалаасаа огцрох өргөдлөө татаж аваачээ гэж үзэж байна. Оюутолгойн асуудлыг ганц Баярцогт гишүүнтэй холбоотой мэт үзээд байгаа. Иймд дэд даргын албан тушаалд байхдаа асуудлаа шийдээд дараа нь огцрох асуудлыг тавибал яасан юм бэ. Иймд энэ асуудлыг дэмжихгүй байхыг гишүүдээс уриалж байна.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: “Ёс зүй, шударга ёс бол нэг л зүйл. Баярцогт туршлагатай парламентч. Танд туслах юмсан гэж шүүмжлэх, өширхөж шүүмжлэх хоёр огт өөр зүйл шүү. Бид маш хэцүү хүнд бохир замыг туулж ирсэн. Өнөөдөр таныг эрх мэдэлтэй албан тушаалтай байгаа үед шүүмжлэлтэй зүйлийг хэлэхээс өөр араггүй. Гол нь дараа дараагийн ийм асуудал дээр яах юм бэ гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй байна. Монголчуудын мөнгө гадаадад байж л байгаа. Нэг нэгээр нь оруулж ирж шийтгээд байх уу, эсвэл тэр мөнгийг монгол руу татаж авчирч эрүүлжүүлэх үү. Хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байгаа зүйлийг засаж залруулах ёстой. Иймд эр хүний зориг гаргаж татгалзах, огцрох шийдвэрийг гаргаж байх ёстой. Ингэхгүй бол төрийн бүх шатанд муу үр дагаварыг бий болгоно. Иймээс монгол төрийг цэвэр байлгах үүднээс шударга шийдвэр гаргах ёстой.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Гадаадад дансгүй хүн хэн байгаа юм бэ. Нямдорж, Элбэгдорж, М.Энхболд нар дансгүй юм уу. Данстай байгаа нь буруу гэж бодохгүй байна. Би ч гэсэн хэдэн төгрөгөөр данс нээж болно. Хамгийн гол нь Оффшор буюу татвараас зайлсхийхийн тулд нууц компани байгуулж байгаа явдал. Дансгүй гэж битгий та нар мэлзээрэй. Цаг нь болохоор дахиад л хэн нэгэн нь байцаагдаад суух байх. Оюутолгойн гэрээ муу болсон гэдэг. Баярцогт бол гар хөл нь л байхгүй юу. Энэ гэрээг хийсэн хамгийн гол буруутан нь бол Баяр шүү дээ. Харин тэр данс нээхэд мөнгөний эх сурвалж нь хаанаас гарав гэдгийг л ард түмэн сонирхоод байгаа юм.
Ийнхүү гишүүд ээлж ээлжээр үг хэлж байх явцад УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шударга ёс “ эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, “ Баярцогт гишүүнийг улс төрчийн хувьд, хүндэтгэж явдагаа хэлээд, асуудлыг бүлэг дээр яриагүй учир асуудлыг шууд хэлэлцээд явах нь оновчтой бус гэж үзэж буйгаа илэрхийлж уг асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлгээс завсарлага авах горимын санал гаргаж буйгаа мэдэгдлээ.
УИХ-ын дарга З.Энхболд саналыг хүлээн авч уг асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэгт завсарлага өгч буйг мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 47 )
ардчилалын лидер баярцогт ийм байгаа юм чинь бусад нь бас адилхан ард түмэн минь эдэнд битгий итгэ
баяр цогт минь одоо чимээгүй явж үз
эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.
эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.
эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.
эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.
эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.
эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.
эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.
эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.
эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.
эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.
эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.
эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.
эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.
эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.
эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.
эд нар цаг хожих гэж данс гэх шиг элдэв шалдав юм яарж байна тэр нь юу вэ.
arvin ugaasaa balai sh deeterentei yu yaridagiin bid nar l bas l*****ter avgaig songoj l bdag bayanzurhiin ard tumeeeeeeeeeeenbalai avgaig songoj l bdag neeree
ene bayartsogtiig ard tumen songoo biz dee tegeed ard tumnii tatvariin mungiig karmaalaad gadaad bairluulaj bna gedeg chin zui esond niitseh uu? ene ardchilal mun gej uu? uuruu shudargaar gishuuneesee ogtsor l doo. ogtsorson ch gesen ter mungu tanid l barag uldene sh dee.ter munguuruu taivan amidraach ee olon humuusiin haral idej baihaar/tanai ger bul huuhed bugdiig chin humuus haraaj bgaa sh dee.odoo iden bayjij hanasan biz deeshudrag yum bol ogtsor l doo bairaa suuria taviaad ugchihuuch ee. naad suudal deeree suugaad dahiaad sharhaa nuhuj bayajih geed bgaa yum uu? bayartsogtoo bair suuria taviaad uguu shudarga l bail daa ardchilsan namiin gishuun ardchilsan namii hun l yum bol ardchilalaar amisgalaarai gej helmeer bnaata uuniig unshih bailgui dee. bi bas uuruu ardchilsan namiig demjdeg bsan odoo bol ene ardchilal chini dald yalzral yum bna gej oilgood bgaa shuuta shudargaar ogtsorooroi
Arvin gej almas odoo yu ve 2 nyyrtei******yum daa ene balai avgaid ichix nyyr****gej baidag bolov uu yumand bas golchtoi baimaar yum
vneheer zov zamaar olson mongo bol judagtai baij shudargaar shalguulchih hvrelsvh shig ih hurlaas gar tegej gemeene bvh zviliin uchir tailagdana bayartsogt shig mash olon hvn baigaa tedniig bas olon niited il bolgoj zarlah heregtei es tegvees davarna shvv urvagch hulgaich nar bid aliin bolgon ed nariig davraah uym be mongol tor odoo l ajilla buruud hatuu zovd zoolnoo odoo haruul
бүгд баярцогтоос илүү байж донгосож бна лээ бүгдийг нь шалга тэгвэл толгой эргэх тоотой данснууд илрэх болно
БУГАТЫН АРМАТУР ИХ ХЭМЖЭЭГЭЭР ЗАРНАСорьцын нэр марк: Төмөрбетон бүтээцийнган арматурD20SD (//) (4Ex20)... D22SD (//)D25SD(//) (4Ex25)D28SD(//) (4Ex28)D16SD(//) (4Ex16)D18SD(//) (4Ex18)D10SD (//) (..)D12SD (//) (4x12)Сорьц хүлээн авсан огноо: 2013 оны 03 сарТуршилтанд мөрдсөн стандарт: MNS JIS 4856 1999Утас: 96098429
ХОХЬ ЧИНЬ Л ГЭЖ ХЭЛЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭДГИЙН... ТА НАРЫН БАТАЛСАН ХУУЛИАР ИХ ХУРАЛД ОРЖ ИРСЭН ЗУЙГУУЛ ГИШҮҮД ЮУ Ч ГЭЖ ХЭЛСЭН ТА НАРТАЙ АДИЛХАН Л ГИШҮҮН ГЭСЭН СТАТУСТАЙ... ЕР НЬ ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЖ-БАТЛ
tord mongol uls mini hurdan tsever ariun boloosoi doo Z.ENHBOLD CV.BATBOLD.C.BAYAR .PUNSALMAAGIIN .OCHIRBAT .BAGABANID EDGEER .HVMVVS YALTGVIL MONGOLIIN UUL UURHAI GAZAR SHOROONOOS HULGAILSAN LUIVARCHID NAIMAILAGCHID GADAADIIHANII GAR HOL BOLOGSOD SHVV DEE TODORHOI YUMIIG YAH GEJ TOLGOIG NI ILEED BAILGAAD BAIDAG YUM BOLDOO TER BAS ODOOGIIN ERONHIILOGCHIDBAS SOLONGOSUUDAD HALAH GOL SUMIIG TSARSAN YUM BISHVV ASUUDAL MASH IH BAN DAA HURDAN TSEVERLEH L BOLJ DEE TOR ARIUN BOLOG ARD TVMEN AMAGLAN BOLOH BOLTUGAI
haya ter munguu dansa yahaa. tere hayaga manai china gej bichsen baisaa. tere yamar uchir bainaa. aiii
чиний хуухдуудийн дансандах 100 доллартай адил юм биш
Zaaa 21-r zyyn shde. hench gadaadaad danstao bj blno shde. MAnai 2 huuhed l gehed dasntai bi mongo hyrimtlyyldag.Erni bol yamarch bolowsrolgui mahan tolgootoi boh moh geed songood syyj bhaar bolowsroltoi negnee joohn awch uldej bwal yasiin be...Bolowsrol myytai hun l ih myy yumand hyyrtaj myyg dagan baysaj idej yyhaarr togloogoi ajilyylaad bgaa hargddag. Erni bol baryynii orond mash ondor bolwosroloor ni huniig alba ajild tomildog. MAani mongold bolhoor ali bolowsrol ondorteigee shaahad melzeed danstai mon bish deeg margaldaad biin. yuni chyhal asyydal yumbe. bj l baig l deeee ..Ene hun bol iim asyydlaas bolj anh ydaa ajilaa ogiiiii gej dyygarch bgaa anhnii yls tor ch...bi in unelej bna...
Дэмбэрэл гишүүнийг хүмүүс их тулхтай сайн хүн гэж ярьдаг юм билээ. Үнэхээр хүний эцэг шиг үг хэлжээ. Тэр Баасанхүү гэж нөхөр жирийн ард биднээс дор авирлах юм. Хор уусан шаазгай гэж нэг ийм юм байдаг байхдаа.
BAYARTSOGTOO UHEECH
Сая ХОМ-оо цагтаа мэдүүлээгүйн улмаас мэргэжлийн хяналтын хэд хэдэн байцаагч нар ажлаасаа************** ****Тэр******************б айцаагч нар буцаад гомдол гаргах хэрэгтэй Хэн нь халагдаад хэн нь байж байдаг юм
ENE AN-AAS BYR ZALHAJ GYITSLEE ARIVAN ODOO BOLIOCHEE UURIIH NI DANS ILERCHIH GEED BGAA BOLOHOOR INGEJ BGAA UM TEHEER ENE HYMYYSEEREE BUTSAJ HAMGAALUULAH GEED BAS AN-HAND NYYR OLJ AVAH GEJ MUU ZALHAI AVGAI GAI GAI MONGOLIIN TURD BOL GAI SHYY ZAIL
bayrtsaogt oo matriin nulins unagaj yah n vee .ogtsrood daraa n shineer ehlehgyi yu .yadaj hyrelsyh shig bai l daa
odool ilerch asuudal goy bolj bn
Baasan huu bol nomiin tsagaan solio tyssan mulguu ene olon dollartoi humuusiin munguur l tsetserleg surguuli bariy
Baasanhuug dutuu unelj baijee. Zaluu uls turchiin uzel bodol MAN-iin tejeever oligarhi bandi naraas ers yalgarch ard tumnii hundlel hurtlee. bayar hurgeye. bi ali ch nam bus