УИХ-ын 26-р тойргийн дахин санал хураалт өнгөрсөн ням гаригт болж, МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар тойргийн хорооноос түр үнэмлэхээ авсан билээ. Тойргийн хороо сонгуулийн дүнг танилцуулах шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд өчигдөр хүргүүлсэн байна.
Тойргийн хороо саналын дүнг нэгтгэж, хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороонд өргөн мэдүүлэх ёстой. Үүний дагуу тойргийн хороо шийдвэрээ СЕХ-нд хүргүүлсэн ч бүрдүүлж өгөх ёстой бусад материалаа СЕХ-нд хүргүүлээгүй юм байна. СЕХ нэр дэвшигчийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхийг УИХ, Ерөнхийлөгчид айлтгасны дараа Д.Сумъяабазар тангараг өргөх юм. Аварга Д.Сумъябазар тангараг өргөснөөр МАН УИХ-д 26 гишүүнтэй болох юм.
Сэтгэгдэл ( 0 )