Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

УИХ-ын баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.

Хэлэлцүүлгийн үеэр Г.Уянга гишүүн хуулийн төсөлд төрийн болон төрийн өмчийн оролцоотой гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж ямар учраас онцолсныг тодруулаад, хуулийг гэнэт яаравчлан оруулж байгаа нь лобби орчныг илтгэж байна гэж хардаж байгаагаа хэллээ. Үүнд Гарамгайбаатар гишүүн "Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компанийг байхгүй болгоогүйн. Харин тодорхой хязгаарлалт тавьж байгаа" гэж тайлбарлав. Мөн Ч.Сайханбилэг гишүүн өмнөх хуулийн зохицуулалтын чангаруулсан заалтыг сулруулж өөрчилж байгааг хэллээ. Өөр асуулт асуух гэсэн байгаагүй тул санал хурааж Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top