Ирээдүйг гэгээтэйгээр төсөөлж, өөдрөг зүйл ярьсан улс төрчид буруутаж байгаа. Ард түмэндээ итгэл найдвар өгөх гэсэн зарим улс төрчдийн өөдрөг үзлийг олонхи нь хараар будаж шоу хэмээн шоолно. Тэгвэл би улс төрч биш учраас, бас хэн нэгэнд таалагдах шаардлагагүй учраас сэтгэл зүрхээ чагнан өөдрөг зүйлийн талаар хүүрнэхээр шийдлээ. Энэ бол цэвэр улс төрчдийн ёс суртахууны талаарх асуудал юм. УИХ, Үндсэн хуулийн цэц зэрэг байгууллагууд зарим нэгэн гэмт хэрэгтнүүдийн толгой хоргодох газар болоод байгаа. Гэмт үйлдлээ хаацайлж ял завшихын тулд бүрэн эрх, халдашгүй байдал нэрийн дор нуугдах үзэгдэл газар аваад байна.
Хамгийн сүүлд л гэхэд авлига, хээл хахууль авсан гэдэг нь гэрэл зургаар болон цаасан дээр хөдөлшгүй баримтаар тогтоогдсон ТӨХ-ны дарга асан Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүний халхавчаар хуяглан хууль хяналтынхныг басамжлан тохуурхаж байна. Би уг нь С.Баярцогтод таагүй ханддаг байсан хүмүүсийн нэг. Өмч хөрөнгөнд шунаг, хуурамч төрхтэй, намынхаа аль таагүй бүлэглэлд байдаг, дээрэнгүй үзэлтэй гээд ер нь л шүүмжлэгчийн нэг байв. Гэхдээ би түүний боловсрол, мэдлэгийг үгүйсгээгүй. Гадаадын банкинд түүний нууц данс илэрч байх үеэр хамгийн их үзэн ядагчдын нэг байв. Гэвч өөрөө өөртөө ёс суртахууны хариуцлага тооцон УИХ-ын дэд даргаас сайн дураараа огцрохоор шийдсэн нь хамгийн сүүлд сонссон гэгээтэй мэдээний нэг юм.
Тэр мэдээж гадаадад данс эзэмшихдээ гэмт хэргийн чанартай зүйл хийхгүйгээ сайн мэдэх хэмжээний боловсролтой нэгэн. Тэгэхлээр уг асуудал нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг нь үнэн болж таарна. Харин ёс суртахууны хариуцлага хүлээж байгаа нь улс төрд, эрх баригчдын хувьд гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч чаддаг ёс суртахуунжсан, соёлтой хэлбэр рүү орж байгаа нь харагдаж байна. Энэ бол цэвэршилт явагдахын шинж. Яг үүний өмнөхөн дахин сонгуульд АН-аас өрсөлдсөн Ломбын Эрхэмбаяр гэгч нөхөр ялагдлаа хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөө сайн сайхныг хүслээ. Намынх нь нөхөд уг сонгуулийг хууль бус хэмээн заалдаж байхтай зэрэгцээд мань эр мөн л улс төрийн соёлыг харуулж чадлаа. Энэ бүхэн надад ирээдүйг гэгээнээр төсөөлөх итгэл сэтгэлийг өгч байна. Л.Эрхэмбаяр уг нь 2012 оны УИХ-ын сонгуульд ялсан. Яаж тооцсон юм ямартаа ч босго хувийг нь ямар нэгэн аргаар доошлуулсан асуудал бийг ч гадарлах хүн байдаг юм билээ. Гэвч Л.Эрхэмбаяр өөрөө тахимаа өгөөд өрсөлдөгчдөө сайн сайхныг хүсэж байгаа тохиолдолд хүндэтгэхээс өөр аргагүй. Энэ бол улс төрчид модноосоо бууж соёлжихын дохио. Үүнийг бичиглэхийн тулд түүх сөхөж үзлээ. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхлэнгүүт сайн дураараа УИХ-ын гишүүнээс түдгэлзэж байсан тохиолдол ч бий аж. 1992-1996 он Парламентад сууж байсан одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн саналаар УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж хууль хяналтаар шалгуулаад цагаадаж байжээ. Гэвч цагаадсан хэдий ч эргэж УИХ-даа ороогүй байх юм.
Түүний дараагаар 1996-2000 оны хооронд УИХ-д сууж байсан Д.Энхбаатар, Д.Баттулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хууль хяналтын байгууллагаас хандахад түдгэлзүүлж байжээ. Тэднийг С.Зоригийн аллагад буруутай мэтээр прокуророос оруулж ирсэн хэдий ч эцэст нь татвараас зайлсхийсэн гэсэн шалтгаанаар ял өгч байсан эмгэнэлтэй явдал ч болж байж. Үүнээс үзэхэд муу нэртэй луу данстай болоод байгаа эрх баригч нам /АН/ хуулийг хүндэтгэж үзэх талдаа МАН-ыгаа бодоход үнэхээр соёлтой аж. Өнгөрсөн хугацаанд МАХН өдгөөгийн МАН-аас гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар хууль хяналтын байгууллагаас олонтаа хандаж байсан боловч бүрэн эрхийг нь хэзээ ч түдгэлзүүлж байсангүй.
Үүнд л посткоммунистуудын гол алдаа оршиж байгаа юм. Тийм ч учраас МАН эрх барьж байсан он жилүүдэд албан тушаалтнууд хэдэн арван тэрбумаар нь хулгайлж байжээ. Өнөөдөр ч гэсэн нэг хулгайч нь Үндсэн хуулийн цэцийн малгайн дор нуугдаж хэвтэнэ. Тэр цаг эргэхийг хүлээж байгаа байх. Энэ нь дараагийн сонгуульд нам нь ялбал авлига, хээл хахууль ахиад цэцэглэнэ гэж бодсоных биз. Гэвч сайн цаг ирж байна. Муу бүхэн хангирсан одох боллоо. Яагаад гэвэл улс төрчид маань ёс суртахуунжиж, соёлжиж, гэм буруугаа хүлээж сурч байна. Энэ нь нийгэм цэвэршихийн дохио. Тун удахгүй монголын хувьд “загас толгойноосоо өтдөггүй” болох нь ээ. Өөдрөг үзлийг минь бүү зэмлээрэй. Яагаад гэвэл би улс төрч биш.
Ү.Долгормаа
www.ulstur.mn
Сэтгэгдэл ( 9 )
ерөнхийлөгчийн сонгуульд бэлэг барьж бичжээ.Баярцогт чинь дэд даргаас буулаа. Энэ чинь авилгалын хэргийн ялаас хүнд шийтгэл. Их зүтгэж дэд даргад хүрээд өгнө гэдэг тун харамсалтай. УИХ-ын гишүүдэд Эрүүгийн хууль үйлчлэхгүй. үед үүнээс илүү ямар шийтгэл байх юм.
man iin shinechlegdhiig huleewl heree hurtel tsaw tsagaan boloh bailgui dekkkkkkkkkkk
zailyyl bayartsogtgyigeer bolno bolood udii hyrsiim
MAN-GARUUD HEZEECH UURSDIINHUU BURUUG OILGOOD ALBAN TUSHAALAASAA TATGALZAJ BGAAGUI UM SHUU. AN- HAN L SHINELEG ZUILIIN SALHIIG ORUULJ BDAGIIG TUUH GERCHILDEG.... MAN GARUUD MANGARTAAD L DUUSAJ BNAA.. TEDEND 15-20 n JILIIN DARAA BOLOMJ GARCH MAGADGUI EE
zeb helgee
Aguu ih aimshiggui zorigt doshgin uvug deedes yagaad nar sariig tugandaa zalsan bilee.japan uls zuvhun nariig l tugandaa zalsan gedeg shuu.
Mongoliin tumen olon min uhaantai buguud minii bie tsus negtei ahan guusdee yamagt saihan baigaasai gej urgelj tengert naidaj yavdag.tedniig deed tengeriin huch urgelj iveej yavah bolno.mongol hun mongol uls huchirheg boloh tsag oirhon baina.
Ardchilagchdad olon tom davuu tal bii. Ted khamaagui iluu shudagra baij chaddag. Shichleliig zorigtoi khiij chaddag. Kharin neg zuiliig martaj bolokhgui. Margaashiin sain saikhnii tuluu khiisen shinechleliin ur dun tiim amarkhan bogino khugatsaand gardaggui. Bas dund ni tekhees tegekh geed uimuulegchid garch irdeg. Shinechleliin Zasgiin gazart itgej baina. Itgeliig daakh ni l chukhal baina.