Б.Ганболд итгэмжлэх жуух бичгээ барив

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Ерөнхийлөгч Пак Гын Хэ Элчин сайдыг хүлээн авч уулзаж найрсгаар ярилцав.

Элчин сайд Б.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д уламжлав. Элчин сайд Монгол, Солонгосын “иж бүрэн түншлэл”-ийн харилцаа”-г бодит утгаар нь хөгжүүлж, харилцааг шат ахиулах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааны үр ашгийг нэмэгдүүлэх, иргэд зорчих нөхцлийг таатай болгох чиглэлээр тодорхой үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлж ажиллахаа онцлон тэмдэглэв. Ялангуяа, БНСУ-д технологи өндөр хөгжсөн эрүүл мэнд, анагаах ухаан, мэдээллийн технологи, дэд бүтэц, импортыг орлох болон боловсруулах үйлдвэр, хот байгуулалтын чиглэлд анхаарч ажиллахаа Ерөнхийлөгчид илэрхийлэв.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ Элчин сайд Б.Ганболдод үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өөрийх нь мэндчилгээг уламжилж өгөхийг хүсэв. Тэрбээр хоёр орны харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд  анхаарч Элчин сайдын ажилд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.Ерөнхийлөгч Монгол Улс, БНСУ тус тусын улсын хөгжилд  шаардлагатай  байгаа хүчин зүйлсийг харилцан нөхөх хэлбэрээр эдийн засгийн салбарт хамтран ажиллах их нөөц боломж байгааг онцолж, энэ чиглэлээр хүч чармайлт гарган ажиллахыг Элчин сайдад хүсэв.

Мөн сүүлийн жилүүдэд хоёр орны иргэдийн харилцаа өргөжин БНСУ-д зорчиж байгаа монгол иргэдийн урсгал нэмэгдсэн нь ард түмний хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг Ерөнхийлөгч тэмдэглэв.Тэрбээр энэ сард Улаанбаатар хотноо болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Бага хуралд амжилт хүсч, Монгол Улс цаашид дэлхий дахинд ардчиллыг хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. 

Элчин сайд Солонгост ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах асуудалд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлээд, энэ талаар БНСУ-ын Засгийн газар идэвхтэй дэмжлэг үзүүлж нягт хамтран ажиллахыг Ерөнхийлөгчид хүсэлт болгов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(83.250.79.18) 2013 оны 04 сарын 21

Ene eronhiilogch gej Boon jijigchin bagii bhiimaa nuurendee heden davhar mask zuusen luivarchin ve? Ard tumnee huurch hanahgui luivarchin ene huniig Dahin songuuld. Devshuulj bolohgui !!!!

0  |  0
Top