Р.Гончигдорж: АН-ынхан алдвал МАН-ынхан амжилт олно гэж горьдох хэрэггүй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж сөрөг хүчнийхэнд хандаж ийн хэллээ, хэдхэн хоногийн өмнө. “Ерөнхий сайд амралтынхаа өдрөөр Бурхан Халдун уулнаа авирч яваад төөрч, улсын хөрөнгөөр баахан эрэл сурал хийлгэсэн. УИХ-ын дэд дарга нь гадаадын банкинд нууц данстай байсан нь илэрсэн” хэмээн буруутгагдаж буй АН-ынхан энэ долоо хоногийн турш дуулиан шуугиан дунд байх бололтой. Дээрхи асуудлыг үндэслэн “Шинэчлэлийн” Засгийн газрын үйл ажиллагааг алдаа ихтэй гэж шүүмжилж суугаа МАН-ынханд зориулж Р.Гончигдорж гишүүн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Тэрбээр өнгөрөгч мягмар гарагт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр “Цөөнхийн бүлэг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, эрх баригч намын үйл ажиллагаатай уялдуулж ажиллах ёстой баймаар. Гэтэл болсон, болоогүй юмыг дэврүүлж, өөрсдөө өндөг шиг өөгүй хүмүүс аятай бидэн рүү чичилж суудгаа хэзээ болих юм бэ. АН-ынхан алдаа гаргавал МАН-ынхан баярлаж, сонгуульд ялалт байгуулна гэх тулга тойрсон бодлоосоо сал. Бид хамтдаа зүтгэж, алдаа оноогоо цэгнэж явбал энэ улс эх орон маань хурдацтай хөгжих биш үү” хэмээн хэл амаа “билүүдсэн” зарим нэгнийг хатуухан шүүмжилсэн.

Түүнээс гадна, уг хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Нямдорж “Та нар худлаа сайхан царайлж, бузар юм ярих хэрэггүй” гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чи энэнээс ч илүү бузар юм ярьдаг биз дээ” хэмээн үг сөрж харагдана лээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(184.78.96.189) 2013 оны 04 сарын 22

man geech novshnuud uhej dald oroh yostoi!yagaad gevel ted busdiig busarmag uildel hiih bolomjiig denduu olgoj baisand haramsaj baina.

0  |  0
zochin(184.78.96.189) 2013 оны 04 сарын 22

gonchigdorjoo us chin n urt urgaj baigaad bayartai baigaa shuu.odoo tolgoi jaahan holiig harj ajillaj il tod baih tsag chin bolson.hun ih deerees unah huseh zuil bish gedeg shuu.

0  |  0
dagva(202.126.89.110) 2013 оны 04 сарын 22

Googiiin zov

0  |  0
zuvuu zuv(182.160.44.64) 2013 оны 04 сарын 22

yostoi unen

0  |  0
zuvuu zuv(182.160.44.64) 2013 оны 04 сарын 22

yostoi unen

0  |  0
zuvuu zuv(182.160.44.64) 2013 оны 04 сарын 22

yostoi unen

0  |  0
kkllkl(85.1.156.203) 2013 оны 04 сарын 20

man geech deeremchid onoodor yg tamiin togoon dotor butsalan mongoliin horsnoos bvr moson archigdaj bn daa jisheelbel sugtuu bayr tamiin togoon dotor oos ura ura ura ... hahahahahah

0  |  0
zochin(122.201.18.137) 2013 оны 04 сарын 19

Хүүхдийн нэг насны амьдралаар тоглогч нарт химийн аргаар хөнгөлөх шийтгэл хүлээлгэх нь хамгийн зөв зүйтэй Манайд ч хэрэгжүүлэх хэрэгтэй Хүчингийн хэггийн хамгийн муухай нь хүн насандаа мартахгүй тийм зовлонд унадагт байгаа юм Хамгийн муухай доромжлол бол хүчингийн хэрэг гэж үздэг

0  |  0
zochin(122.201.18.186) 2013 оны 04 сарын 19

Хүүхдийн нэг насны амьдралаар тоглогч нарт химийн аргаар хөнгөлөх шийтгэл хүлээлгэх нь хамгийн зөв зүйтэй Манайд ч хэрэгжүүлэх хэрэгтэй Хүчингийн хэггийн хамгийн муухай нь хүн насандаа мартахгүй тийм зовлонд унадагт байгаа юм Хамгийн муухай доромжлол бол хүчингийн хэрэг гэж үздэг

0  |  0
tui mai(180.56.130.108) 2013 оны 04 сарын 19

goridood bh yum bhgui shu ta mar baga dorojlono shu MAH ard olon myangan songogchd ard tumen bga sgu baga doromjlooroi mal min chi !!! chi ooroo mongoliin turuus zail idej handgui****min!! matematikaa yawj zaa !!!

0  |  0
Top