2013 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НООС 26-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 22-ны Даваа гарагт:
· Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
· Улсын Их Хурал дахь МонголАрдын намын бүлгийн хуралдаан10.00 цагаас “Б” танхимд;
· Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 22-ны Даваа гарагт:
· Хилийн боомтын тухай болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “А” танхимд;
· Үнэт цаасны зах зээлийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
· Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;
· Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “А” танхимд.
04 дүгээр сарын 24-ний Лхагва гарагт:
· Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд.
04 дүгээр сарын 25-ны Пүрэв гарагт:
· Газрын кадастрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд.
Жич: - Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулах “Мазаалай баавгайг хамгаалах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг 2013 оны 04 дүгээр сарын 22-ны Даваа гарагийн 14.00 цагаас “Б” танхимд;
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос зохион байгуулах “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх” хэлэлцүүлэг 2013 оны 04 дүгээр сарын 23-ны Мягмар гарагийн 10.00 цагаас “Б” танхимд;
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зохион байгуулах “Геополитекийн шинэ нөхцөл байдал, Аюулгүй байдал, гадаад бодлогын тулгамдсан зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2013 оны 04 дүгээр сарын 24-ний Лхагва гарагийн 09.30 цагаас “Б” танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРООДЫН ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 23-ны Мягмар гарагт:
1. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Монгол Улсын Засгийн газар, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн”-ийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
· “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаар Зам, тээврийн сайд А.Гансүхийн мэдээлэл сонсох;
· Ажлын хэсэг байгуулах тухай асуудал.
3. Төсвийн байнгын хорооны хуралдаан “В” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
· “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
· Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.
4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
· Монгол Улсаас НYБ-ын гишүүн зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг зөвшилцөх;
· Монгол Улсын Засгийн газар, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн”-ийн төсөл /зөвшилцөх/.
5. Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Улсын Их Хурлын зарим гишүүдийн ёс зүйн асуудлаар ирсэн өргөдлийг хэлэлцэх.
6. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
· Байгаль орчны төлөв байдлын тайлан хэлэлцэх.
04 дүгээр сарын 24-ний Лхагва гарагт:
1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
· Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар хийж байгаа ажилтай зарим байгууллагад танилцсан дүн.
2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
· “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
· Хүний эрхийн Үндэсний Комиссын “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл”.
ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 25, 26-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН:
· Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудал /огцруулах эсэх тухай асуудал үргэлжилнэ/;
· Улсын Их Хурлын дэд дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал /чөлөөлөх тухай асуудал үргэлжилнэ/;
· Цагдаагийн албаны тухай, Маршалын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай болон дагалдах бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/;
· Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл сонсох;
· “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
· “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
· Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Монгол Улс 1990 оноос одоог хүртэлх хугацаанд дотоодоос болон гадаадын олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээл, түүний ашиглалт, эргэн төлөлтийн талаарх асуулга”-ын хариуг сонсох;
· Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтоос Уул уурхайн сайдад тавьсан “Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайг эзэмшиж буй “Мо Эн Ко” компанийн үйл ажиллагааны талаарх асуулга”-ын хариуг сонсох.
Сэтгэгдэл ( 0 )