УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ш.Түвдэндорж нар Монгол Улсын Их Хурлын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн билээ.
УИХ-ын сонгуульд нэг субьект болон оролцсон нам, эвсэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр тарсан, Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа нь зогссон тохиолдолд нэрийн жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх эрх зүй тодорхойгүй байгаа юм.
Түүнчлэн нам эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон гишүүн анх өөрийг нь нэр дэвшүүлсэн намын гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр гарсан тохиолдолд тухайн гишүүний бүрэн эрх яаж, хэрхэн шийдвэрлэгдэх зохицуулалт УИХ-ын тухай хуульд тусгагдаагүй байна. Тиймээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж гишүүд үзжээ.
Хуулийн төсөлд нэрийн жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүн нь сонгуульд эвсэж орсон нам, эвсэл нь тарсан, эсхүл нам нь татан буугдсан бол, түүнчлэн нэр дэвшүүлсэн намын гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр гарсан тохиолдлуудад, УИХ-ын чуулганы хуралдааныг дараалан 10-аас дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгохоор тусгасан байна.
Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал нам эвсэл нь тарсан тохиолдолд УИХ-д тухайн нам эсвлийн нэрийн жагсаалтаар суудал авсан гишүүнийг хэрхэх, чуулганы хуралдаан тасалсан гишүүдийг хариуцлагажуулах зэрэг ач холбогдолтой эрх зүйн өөрчлөлт хийгдэнэ хэмээн хуулийн төсөл санаачлагч гишүүд үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 6 )
yostoi zuv bn aa tegj l hariutslaga tootsohgui bol bur davraad bn yum
hulgai hiigeg olon terbumaar ni iddeg nohodoo in hurlaas tatah asuudalaa bas l orhigduulsan bha
10 odor daraalan hural taslah gdg ym amidrald heregjehgui bzde yadaj 5 odor gwl arai oor amidralaas hol tasarhai ym hiih ymaa
zuv zuv
uursudduu yamar ih bolomj olgodog yum be boliochee 10 udaa ih bna sh dee