Ерөнхийлөгч өө, Та заавал уншаарай
Гучин дөрвөн настай Наранбаатар эхнэртэйгээ муудалцсан хор шарандаа хадмынхаа гэрийг шатаан зургаан хүний амь насанд хүрэхдээ согтуу байжээ.
Монголд энх цаг үе ноёлох мэт боловч зурагт, сонин, сайтаас дуулж мэддэг ийм мэдээнүүд бидний амьдралын гуниг сүүдэр, нулимс эмгэнэл. Архичдын 60 хувь нь хөлчүүрхэлд живсэн гэр бүлд төрж өсдөг байна. Нийгмийн санаа бодлыг зовоосон хамгийн ноцтой асуудлаар архидалт байнга “шалгарч”, ердийн иргэнээс Ерөнхийлөгчөө хүртэл савнаасаа бусдыг дийлдэг ундаанд донтох явдлыг тас цохихыг хүсч байгаа боловч яг фронт дээрээ байдал муу байгаа билээ. Ард иргэд, шийдвэр гаргагчид архидалтын эсрэг тэмцлийг хүсч шаардаж, уриалж идэвхжиж байгаа ч байлдааны талбар дээрх офицерууд даалгавраа биелүүлэхгүй бол энх цаг ирэхгүй. Шархадны гэдэг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв бол архинд донтох өвчинтэй тэмцэх манай улсын хамгийн том “цэргийн анги”. Харин энэ цэргийн ангийн удирдлага үндсэн даалгавраа биелүүлж, Берлинийг эзлэхгүй бол ялалтын парад болохгүй. Архидалттай тэмцэх гвардийн хороо гэж бодож явтал дарга удирдлага нь аль талд тулалдаад яваа бол гэж гайхмаар баримтууд гарч байна.
Ерөнхий захирал Л.Эрдэнэбаяр нас тогтсон эр хүн атлаа их эмч Энхтуяа гэдэг эмэгтэйг зодож байхтай Эрүүл мэндийн сайд нь өөрөө таарч бөөн шуугиан болж байв. Агуу бичгийн хүн А.П. Чеховын 6 дугаар тасаг зохиолын нэр санаанд бууна. Захирал нь эмчээ зодсон нь хачирхалтайгаас гадна юуны учир ийнхүү хилэгнэв гэдэг нь илүү сонин. Эмч эгэл жирийн ажилчдаа өмөөрөөд хохирсон байна. Юунаас өмөөрөв гэхээр жишээ нь, жирэмсний амралтаа эдэлж дуусгаад ажилдаа орохыг хүсвэл мөнгө төл гэсэн учир. Цалингаас цалингийн хооронд, сэтгэцийн өвчтөн, архинд донтогсодтой тулж ажилладаг сувилагч, асрагч нараас 500 мянган төгрөг нэхсэнээс болсон байгаа юм. Эмчээ гөвсөн захирлыг Н.Удвал сайд ажлаас нь халсан боловч Л.Эрдэнэбаяр одоо ч Шархаданд данагар яваа. Дэд захирал, одоо түр үүрэг гүйцэтгэч Л.Насанцэнгэл хуучин даргаа зөвлөхөөр томилсон, цалин нь 1,6 сая төгрөг, албаны унаа унаштай. Эмнэлгийн зөвлөх болгон ийм цалинтай, унаа тэрэгтэй байдаг бол Монголын төсөв үнэхээр зузаан гэсэн үг. Даанч төсвийн хууль журмаар болохгүй. Хуучин захирал, үүрэг гүйцэтгэгч хоёр олон юмаар адил төстэй, ганзага нийлдэг улс. Хоёулаа улсын эмнэлгийг ах дүүсээрээ дүүргэсэн. Л.Эрдэнэбаярын төрсөн дүү Л.Эрдэнэчимэг нярав, Л.Эрдэнэцэцэг нь үнэгүй эм олгогч. Хүргэн Баярсайхан цаг бүртгэгч, түүний охин И.Баяржаргал Мэдээллийн технологийн албанд бүртгэлтэй. Ажлыг нь хийдэггүй, улсын төсвийн цалин авах дархан эрхтэй. Хүүхэд төрүүлсэн ажилчин эмэгтэй хагас саяыг төлж ажлын байраа хадгалдаг төлбөртэй байхад, захирлын дүүгийн хүүхэд хөдөлмөрлөхгүйгээр хөлсийг нь авдаг. Үнэгүй эм олгогчийн хүүхэд нь бас ажиллана. Өвчтөнүүдээр хоол цай хийлгэн зарж, эрх ашгаа хамгаалах чадваргүй хүмүүсийн хөдөлмөрөөр ашиг олдог тухай гомдол байна. Арай ч дээ гэж шүүмжилсэн хүмүүсийг ахдаа, ахынхаа үнэнч хамтрагч Л.Насанцэнгэлд ховлож амыг нь үдүүлдэг гэж байна. Энэ баримт бол бүхэл бүтэн эмгэнэлт кино хийхээр сэдэв болно.
Шархадны эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Насанцэнгэлийн ах дүү, амраг садан энд бүр олуулаа, гэхдээ бүхлээр нь шинэчилмээр өнөр өтгөн. Төрсөн ах, гурван дүү нь, эхнэр, хүүхдийн хамт бүгд нэг эмнэлэгт, 14 үүлээ данс бүртгэлтэй.Тэр бүү хэл үүрэг гүйцэтгэгчийн оюутан хүү нь их эмчийн цалин авч байна. Их эмчийн цалинтай оюутан Монголд ганцхан байдаг нь Л.Насанцэнгэлийн хүү.
Л.Эрдэнэбаяр, Л.Насанцэнгэл нарын удирдсан энэ эмнэлэгт ёс бус зүйл ёс болсон байна. Маш тодорхой баримт сөхвөл, энэ оны 1 дүгээр сарын 14-нд, нэг ёсондоо хүний эрхийн тунхаг болсон Үндсэн хуулийн тэмдэглэлт өдрийн маргааш нэр бүхий 17 хүнээс ажилд оруулсаны төлөө тус бүрээс нь 1-1,8 сая төгрөг авсан байна. Жирэмсэний амралтаа дуусгаад ирсэн хоёр сувилагч, нэг асрагчаас тус бүр 500 мянгыг шаардаж байж ажилд нь эргүүлэн оруулсан гэнэ. Ажиллах эрхтэй хүмүүс төлбөр төлж байж авдаг цалинтай үлддэг бол захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Насанцэнгэл найз Х.Хулангийнхаа хүүг их эмч болгожээ. Болгожээ гэдэг нь Э.Мөнх гэх тэр залуу ерөөсөө эмч биш. Эмч биш байж хүн яаж эмчилдэг вэ гэдэг нь хариултгүй. Л.Эрдэнэбаяр нь Эрүүл мэндийн яамнаас олгодог клиникийн профессор цолыг өөрөө дур мэдэн түгээж, тус бүрийг нь 500 мянгаар үнэлжээ. Багшийн их сургуулийн нийгмийн ажилтны анги дүүргэсэн хүнд “Нийгмийн сэтгэцийн Анагаахын ажилтан” гэсэн шинэ мэргэжил бодож олон, тэрхүү ШБОС-оо сая төгрөгөөр үнэлсэн байна. Гуч гаруй эмчид диплом олгосон нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ш.Оюунчимэгийн дүгнэлтээр хуурамч байсан нь тогтоогджээ. Гар дээрээс бэлэн мөнгөөр эм худалдсан нь өвчтөнд байгаа мөнгөнийн баримтаар батлагдах жишээтэй. Энэ мэтээр Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн удирдлагатай холбоотой алба амиа хольсон, ёс суртахуун, төсөв мөнгөтэй холбоотой олон асуудал хууль хяналтын байгууллагад очсон байна. Архи биш сүү өргөе гэж Ерөнхийлөгч нь уриалж, монгол хүн, монгол айл амь нас, аз жаргалаа алдаж асгаж байхад хамгийн чухал үүрэгтэй, цэргээр бол фронтод бүхнээс хүнд даалгавар биелүүлэн тулалдаж байх ёстой “гвардийн хороо” Шархадны эмнэлгийн захирагч удирдагч нарт 108 дугаар өндөрлөгийг эзлэх сонирхол ч алга. Ах дүү, амраг саднаа, амин хувиа гэдэг хүмүүст архидалт ер нь хамаа байна уу? Шархадан дахь эмгэнэлт явдлыг өөрчлөх үү, Ерөнхийлөгч өө.
Сэтгэгдэл ( 37 )
yrihdaa ih sain.Negentee l idej uuj baigaa ym chin eeljleed eeljleed ideg lde.
yrihdaa ih sain.Negentee l idej uuj baigaa ym chin eeljleed eeljleed ideg lde.
энэ хичнээн жил ингэж явах гэсэн юм бэ
ta bol minii bodloor bie ee bol mash sain zassaan harin hairtai ger bolson ard tvmen vr hvvhdee algsaad toroo tovhnvvleed yavj bgaa hargdhiin minii bodol zov vv byryy vy
tiimee ERONHIILOGCH min ard tvmen har darsiig arai ih hergleed hetreed bnldaa arhi yyhgvi alban baigyyllaga hyvi hvn gej bhgvi bolsoon arhi yyhgvi bol and nohd ch vgvi bolhiin ( amsar dvvren meltelzvvlen asgan zytgan yyhgvi vm bol hyran tsyglsan nohd min bytsah vm ) yaayadaa ene gaihliig
xuniig uasan ix gutgedeg um be dee odoo boliochee
Elbeg dorj eronhiilogch mantugai!
eronhiilogchoo ene muuu humuusiig bugdiig n zohih shiitgeliig n uguurei!
насанцэнгэл ч адилхан хөгийн авгай даа худлаа доктор профессор гээд эрдэмийн нэр хүндийг уландаа гишгээд байгаа хүн
iim ih mungutee darga narig jaj ch chadahgui shuu dee
AAYAYAAA iim l baliar yum haa saigyi baihad Mongol Uls yaj hojhnoo
sergelen baagii l bn boloosh dee
arhidalt ur duntee bn uu daa buun mungu l dund n unagaj amdardag um bizdee
Hamaatan sadanguudaa ajilluuldaggui alban baiguullaga gej er ni MGL ulsad bgaa yu ta nar haigaad olooroi hahaha
Nasantsengeliin hamaatan sadan Erdenebayar dargiin hamaatanguudaas hed dahin iluu bg yum daa ene shar hadand hehehe
Shar hadnii emnelegiig hoyorgui setgeleer uud ni tataj yavsan mundag hun dee
Erdenbayar doctor ene setgetsiin salbart hiisen gavyatai hun shuu neg heseg humuus l ingej bicheed bgaa bolohoos bish manai shar hadnii emnelegiin ihenh ajilchid Erdenebayar dargiigaa hundelj unelj yavdag yum shuu ta nar odoo boli alban tushaald shunagchdaa
Huue ter emchiigee zodson ch geh shig tiim yum boloogui shdee yah gej ingej huniig gutgedeg bna aa alivaa ajil turul hiij yavahad eldev yanziin berhsheel margaan ul oilgoltsol haa ch ter bolj l bg shuu dee medehgui baij ta nar bitgii ingej bgaachee huuli shuuhiin gazar ni tiim zuil boloogui geed togtooson bna gej sonin deer garsan bna lee shdee 2ulaa oilgoltsood nugo emch ni ajlaa hiigeed l zugeer yavj bgaa shdee
Bi Erdenebayar doktort talarhaj yavdag hun uneheer chadaltai sain emch olon ch saihan zaluust erch huchteigeer amidrah amidral hairalsan jinhene mujik er hun shuu. Alban tushaald sanaarhagch heseg buleg humuus hunii ner turd ingej haldaj bolohgui
hudalch huurmag zusarch********erh medeld shunagch nar ingej hvnii ner hvndig gutaaj bolohgvi.
Яасан худалч хүмүүс вэ? Та нар энэ нийтлэл бичүүлж байгаа хунийг ямар эрх ашигийг хамгаалах гэж ингээд байгааг ойлгож байна уу? энэ хун өөрөө эрх мэдэл албан тушаалд санаархасан нэгэн**************л ийм зүйл ярьж яавдаг шуу дээ. Эрдэнэбаяр захирал их чадалтай хүн сэтгэцийн эрүүл мэндийн унэдэсний төвийг авч явах хүн тэрнээс өөр байхгуй. Эрх мэдэл албан тушаалд санаархагч хумуус хэзээд л муугаар дуусдаг хойно. *Салхи хэдий хучтэй улээвч уул бөхийдтгүй юм*
ene hudlaa gutgeleg bna. erdenebayar zahiral 1 saraas hoish ajlaa hiigeeguy shdee. nasantsengeliig darga boloh vii gej bodson humuus huniig gurgsesen bna. Huuli hyanaltiin baiguullgad handaj ner turuu sergeeh heregtei. ene huniig gutged baigaa humuus haruitslagaa huleeh l bno doo
ene vnen shvv dei nasantsengel erdenbayr 2riin ah dvvs hamaatan sadanguud ni ene emnelgeer dvvren baidag. iim baij tsoo shine hvniig dargaar tavihgvi ergvvleed erdenebayriig nasantsengeleer solih yum bol yalgaa alag shvv dei
Эрдэнэбаяр эмч арай тийм хүн биш ээ.Энэ бол гүтгэлэг!!!!!
unen bol uheg
iim baliar huniig hurdan zailuulaachee
Nasantsengeliig darga bolchih vii gej aij suugaa nuhudiin buzar gutgeleg l bna shdee
Ene buhen shal hudalaa shdee dotroosoo darga boloh sonirholtoi humuus argaa barahdaa l iim yum bichij suugaa
AAAyaaaaaayaaa
arai ch dee unen bol arai dendene
болиеоо болиочээ
ийм бузар явдал хэзээ арилах юм бэжирийн иргэд жаахан юм хулгайлааад шоронд ордог бол эд нэр хэдэн саяар нь улсаас хулгай хийчээд зүгээр яваад байна
oo ene bol jiriin ywdal
iim haalgatai mungutui huniig jaj chadah um
үнэн юмуу ? тэгээд тэр мөнгий нь өгөөд байдаг яасан баян улс байдгийн. хүний эрхээ хамгаалуулах арга хэмжээ байдаг биз дээ энэ улсад чинь. их л өндөр цалинтай сувилагч нар байдгийн байна. тийм мөнгө төлөөд ажилдаа орно гэдэг чинь тэрнээс өндөр цалин авдаг байж л тэр ажил руу орно биз дээ. үнэхээр ийм юм болсон юм бол хэвлэл мэдээллийн өчнөөн газар байхад дуудаад асуудал үүсгэж болох л юм шиг санагдах юм сонин л юм байна
Хятадын хуулиар бүгдийг нь вокзал дээр аваачаад бууд
Za araichdee.