УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан тун удахгүй эхлэх гэж буй. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал болон цаг үеийн асуудлаар хуралдахаар зэхэж буй АН-ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Бурхан Халдун ууланд саатсан дуулиант асуудлыг ч орхигдуулахгүй гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр АН-ын гишүүд намын даргаа Бурхан Халдунд авирахаар явсанд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлын хүрээнд АН-ынхан ч гэсэн “түргэн” авсан бололтой. МАН-ын 25 гишүүний УИХ-ын даргад өргөн барьсан хүсэлтийн дагуу уг асуудлыг хэлэлцсэн ч АН-ынхан Ерөнхий сайдад хир халдаалгүй авч гарсан. Гэвч сайдын ууланд төөрсөн асуудлаас гадна хууль бус томилгоо, зохисгүй үг хэллэгтэй холбоотой шүүмжлэл дарагдахгүй байгаа нь нууц биш.
Тиймээс өнөөдөр АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг нэлээд банга хүртэх бололтой.
С.Цахиур
Сэтгэгдэл ( 2 )
tamiin togoohii ulgereec garz negniigee agliig hiilgeez ee
tamiin togoohii ulgereec garz negniigee agliig hiilgeez ee