С.Баярцогтод шийтгэл хариуцлагын төрлийг давхардуулж ногдуулах шаардлагагүй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

УИХ-ын гишүүн зарим гишүүдээс “УИХ-ын гишүүн С.Баярцогтын ёс зүйтэй холбоотой мэдээллийг нухацтай авч хэлэлцэх шаардлага байгаа тул Ёс зүйн дэд хороогоор асуудлыг хэлэлцэх шаардлагатай” хэмээн УИХ-ын даргад хандан тавьсан саналыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Асуудлыг хаалттай хэлэлцсэн дэд хорооны хуралдаанаас ямар шийдвэр гаргасан талаар тус дэд хорооны дарга М.Батчимэгээс тодруулав.

-УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогттой холбогдох санал дүгнэлт ямар байдлаар гарав?


-Нэр бүхий долоон гишүүн УИХ-ын даргад хандан санал ирүүлж, түүнийг нь УИХ-ын дарга Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн. Ёс зүйн дэд хороо нь хууль хяналтын байгууллага биш, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүний ашиг сонирхлын зөрчил, Хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бөглөсөн эсэхэд хяналт тавьж ажиллахаар заагдсан байдаг. Тийм учраас Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар С.Баярцогт гишүүний асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 4.1 дэх заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт хийж байна. 4.1-д УИХ-ын гишүүн ХОМ-ээ хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Энэ дээр алдаа гаргасан байна, ёс зүйн хариуцлага тооцох нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлт хийлээ.

-Нэгэнт ёс зүйн алдаа гаргасан гэж үзсэн болохоор ямар хариуцлага тооцох вэ?


-Ёс зүйн дэд хороооны дүрмийн хувьд хариуцлага тооцох дөрвөн хэлбэр бий. Нэгдүгээрт, сануулах. Хоёрт, холбогдох хяналтын байгууллагад асуудлыг тавьж шийдүүлэх. Дэг зөрчсөн бол дэгийн хуулийн дагуу тухайн гишүүнд хариуцлага тооцох санал гаргах. Дөрөвт, тухайн гишүүний асуудлыг УИХ-ын чуулганд оруулж хэлэлцүүлэх гэсэн ийм дөрвөн хариуцлагын хэлбэртэй. Гишүүд асуудлыг олон талаас нь нухацтай хэлэлцээд Авлигатай тэмцэх газарт шаардлагатай мэдээллээ гаргаж өгөөд холбогдох байгууллага өөрийнхөө ажлыг хийж байгаа. Тийм учраас бид давхардуулж шийтгэл хариуцлагын төрлийг ногдуулах шаардлагагүй гэж үзсэн. Мөн Дэгийн хууль зөрчигдсөн зүйл байхгүй учраас дэгийн хуулиар хариуцлага тооцох үндэслэл байхгүй. Ингээд үлдэж байгаа хариуцлагын хоёр хэлбэр нь сануулах бөгөөд хамгийн хүнд хэлбэрийн хариуцлага тооцох хэлбэр бол тухайн гишүүний асуудлыг чуулганд оруулж шийдвэр гаргуулах гэсэн хэлбэр байгаа. Тийм учраас энэ асуудлыг УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж, УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох асуудлыг шийдэх ёстой гэж үзлээ.

-УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй холбоотой гомдол дэд хороонд ирсэн гэсэн. Энэ асуудлыг өнөөдөр хэлэлцсэн үү?


-З.Баянсэлэнгэ гишүүнтэй холбоотой гомдол дэд хороонд ирсэн. Гэхдээ асуудлыг судалж үзээд зарим зүйлийг тодруулах шаардлагатай байна гэж үзээд хойшлуулсан байгаа.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bagaa(122.254.113.98) 2025 оны 03 сарын 13

BATCHIMEGEE CHI TAIVANII MONGOLCHUUDAAS HUURCH AVSAN 1 MILLION DOLLARAA HEZEE TULUH VE!!!!?????

1  |  0
болд зочин(182.160.43.32) 2025 оны 03 сарын 13

Ардчилсан нам хувалзнуудаасаа салах цаг болжээ. Батзандан чи шүү

1  |  0
unshigch(182.160.59.1) 2025 оны 03 сарын 13

Ardchilinhan jaj arga hemjee avch baina gedgiig jiriin bid harah bolnoo..Bajartsogt hereg hiisen shuu!!!

1  |  0
zichin(122.201.18.50) 2025 оны 03 сарын 13

Батчимэгээ шударна эх оронч байхад аль нам хамаагуй шуу. Ардчилсан туурга тусгаар бурэн эрхт улсаа CHINA-MONGOLIA гэж гарын усэг зурсан Баярцогтыг хамгаалах шаардлага байхгуй шуу. ЭСХУЛ CHINA-АРДЧИЛСАН НАМ болсон юум уу. УДАХГУЙ БОЛОХ СОНГУУЛЬД ДЭМЖИХГУЙ ШУУ. АРД ТУМЭН ЧИНЬ

1  |  0
Болд(182.160.10.147) 2025 оны 03 сарын 13

Хахуулийн хэргээр эрүү үүсгэн шалгах хэрэгтэй. Баярцогт хахууль авсан юу үнэн энэ үнэн.

1  |  0
БИ(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

ИХ ХУРАЛД ҮЛДВЭЛ ЧИНЬ ............................

1  |  0
БИ(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

НЭГ НАМ ГЭДГЭЭ БОЛИОЧ ЭЭ. НААД ХУУЛЬ ЗӨРЧСӨН НОВШИЙГ ЧМНЬ ОДОО ХЭН Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БОЛОМЖГҮЙ. ЗҮГЭЭР Л ЗУРАГТААР ХАРААД ХУРАЛД БАЙГЫГ НЬ.... ҮГ ХЭЛЖ БАЙХЫГ НЬ ХАРААД ДУРГҮЙ ХҮРЭЭД УУР ХҮРЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ ХУРДАН ЗАЙЛУУЛААД ДАРААГИЙНХ НЬ ХҮМҮҮСИЙГ ИЛДРҮҮДЭЭД ХАМ Т ЯВУУЛААД ӨГӨӨЧ ЭЭ. ЭНЭ ИХ ХУРЛЫНХАН БҮГД АДИЛХАН БАЙГАА ШҮҮ АРД ТҮМЭН МИНЬ БОСОЦГООЁ Л ДОО

1  |  0
элбэгдорж(202.179.20.244) 2025 оны 03 сарын 13

шудрага л байцгааядаа

1  |  0
irgen(85.218.60.11) 2025 оны 03 сарын 13

shydarga baitsgaaldaa!namaa tsberelecheeeee!ATG d uguuch

1  |  0
Зөрүүд(203.194.114.94) 2025 оны 03 сарын 13

Шаадаг хүүхнүүдээ шудрага ёс эрхэмлэдэг намд маань суурилуулчихаж. Тэднийг одоо хөөж явуул. АН шудрага нам шүү. Шаадаг хүүхнүүдийн нам биш.

1  |  0
an(180.56.130.108) 2025 оны 03 сарын 13

mah bsan bol shuud shoron sht ta nar ingej bgaad neg dalaaraa tsewer tawiuulawdaa mongolchuud*****humuus bish shuu!!! ene muu awgai haanaasaa garch ireed yu geed solioorood bdiin be erni

1  |  0
ан(182.160.0.81) 2025 оны 03 сарын 13

ман”ы гишүүн байсан бол өнгөрөө.

1  |  0
nyam(27.123.214.113) 2025 оны 03 сарын 13

boditoi l handaarai daa

1  |  0
ganzorig(78.86.12.223) 2025 оны 03 сарын 13

arai ygyu bailgyu dee. Shudraga ynen haichvaa.

1  |  0
çî÷èí(49.0.195.14) 2025 оны 03 сарын 13

Åð íü íàì ãýõã¿é ë øèéäýõ ¸ñòîé õýðýã ø¿¿. Õýðâýý õàðèóöëàãàã¿é áàéâàë ñîíãóóëüä ÿëàõã¿éòýé õîëáîîòîé áîëíî ø¿¿.

1  |  0
Хэнчбиш (202.179.20.221) 2025 оны 03 сарын 13

ухаантай эмэгтэй гишүүн

1  |  0
Top