Д.Ганзоригийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг дэмжив

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Д.Ганзоригийг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийн байр суурийг илэрхийлэн түүнийг дэмжсэн бол, Р.Гончигдорж гишүүн “20 жилийн туршид гарсан Цэцийн шийдвэрүүдийг та судлах байх. Цэц Үндсэн хуулийн тайлбар гаргадаг субьект юм. Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Цэцэд дуудсан асуудлыг ярьж байна. Ийм маргаан бол Захиргааны хэргийн шүүхээр шийдэгдэх ёстой. Үндсэн хуулийн үзэл санаагаа нандигнан хамгаалах хэрэгтэй байгаа юм. Зөрчил гаргуулах талаас нь ханддаг байдлыг арилгах талаас таныг ажиллаасай гэж хүсэж байна” гэсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд ийнхүү Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Д.Ганзоригийг нэр дэвшүүлэх асуудлыг дэмжлээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top