Намуудын санхүүжилтийг бүрдүүлдэг мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

АНУ-ын Вашингтоны их сургуулийн Улс төрийн менежментийн сургуулийн профессор, хатагтай Нэнси Бокскор, тус сургуулийн оюутан О.Чулуунбилэг, “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт, семинарын зохицуулагч Б. Цолмонбаяр нарыг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Хатагтай Нэнси их сургуулийн багшаас гадна АНУ дахь зарим улс төрийн намуудын санхүүжилтийг бүрдүүлэх чиглэлээр ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, намын санхүүжилтийг бүрдүүлдэг мэргэжилтэн юм. Тэрбээр, Улаанбаатар хотноо энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Европын холбооны санхүүжилтээр зохион байгуулагдах “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт семинарт оролцож илтгэл тавихаар иржээ.

Парламентын тэргүүнтэй хийсэн уулзалтын үеэр Монголын улс төрийн намын санхүүжилтын талаар сонирхож, санал солилцсон юм. УИХ-ын дарга намуудын санхүүжилтийг бүрдүүлэх чиглэлээр ажиллах тусгай мэргэжилтэн бэлтгэдэг сургууль байдаггүйг дурдаж энэ чиглэлээр манай улсын зарим их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж санал, зөвлөгөө өгөхийг хүсч байлаа. АНУ-д намын санхүүжилтийг бүрдүүлэхдээ дэмжигч ард иргэдийн хандив болоод, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зэргээр шийдэх ажлыг хийх мэргэжилтнийг зарим их сургууль нь бэлтгэж төгсгөдөг байна. Тиймээс намын санхүүжилтийг ил, тод нээлттэй, авлигын бус замаар бүрдүүлэх эхний алхам бол боловсролын системдээ өөрчлөлт оруулж тусгай мэргэжилтэн бэлтгэх анги нээх шаардлагатай гэдгийг хатагтай Нэнси ярилаа.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.78.179) 2014 оны 06 сарын 20

Action requires knlegwdoe, and now I can act!

0  |  0
Top