МАН Ногоон намтай хамтарч ажиллана

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

Монгол Ардын Нам, Монголын ногоон намтай Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

МАН “Эв санааны тунхаг бичиг” гарган тусгаар тогтнол, түүхэн уламжлал, үнэт зүйлсдээ үнэнч байж, эв нэгдлээ эрхэмлэн, үндэсний аюулгүй байдал, эрх чөлөөг баталгаажуулах, эх орныхоо хөгжил, хүн ардынхаа сайн сайхны төлөө нэгэн хүчээр тууштай ажиллахаа амласан. Мөн түүнчлэн Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг бүхнээс дээдэлж, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулж, Монгол хүний сайн сайхан амьдрах бүхий л боломжийг хангахын төлөө тууштай тэмцэнэ. Энэхүү үзэл санаанд нэгдэх бүх намтай хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр хоёр нам энэхүү үзэл санаанд нэгдэж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Зандангатар, Монголын ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхбаяр нар санамж бичигт гарын үсэг зурсан юм. Монгол Ардын нам, Монголын ногоон нам нь гурван зүйл дээр санал нэгдэн хамтарч буй. Хоёрдугаарт, Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах, байгаль орчиныг хамгаалахыг төлөө тэмцэх, ногоон хөгжлийг бий болгох зорилгын дор нэгдсэн. Энэ нь МАН байгаль орчинд халтай, албан бус үйлдлийн эсрэг байдаг гэдгийн нэг баталгаа болж буй юм. Харин гуравдугаарт, Шударга сонгууль явуулах, хууль зөрчсөн үйлдэлтэй тэмцэхээр нэгдсэн юм. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Монгол Улсын эдийн засаг, төмөр зам, нийгмийн халамжийн гээд бүх бодлого нь төөрчээ. Ерөнхий сайд нь хүртэл ууланд төөрлөө. Тиймээс төөрөгдлийн Засгийн газар гэж нэрлэе. Бид үүнийг зөв замд оруулахын төлөө ажиллана. Өнөөдөр энэ зөв үйлийн төлөө Монголын Ногоон намтай  хамтарч ажиллахаар санамж бичиг байгуулж байна” хэмээн хэлсэн юм гэж Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rykkll(213.166.199.66) 2013 оны 04 сарын 24

Ineedtei yumaaa man omno ni nogoon nam gej man baisniiig hezee mederch blaa daa gazariin baylagaaa zaraad hulgailaad daraa ni hors shoroo eh ornooo vnsen tovrog bolgoj hayaad ...lam oldohgvi bol butsahdaa zalahiin vlger bolj dee ongichij hutgasan zarsan mongoliin min baylagtai hamt ene komnist zerlegvvd oorsdooo vnsen tovrogo bolj bgaaa yum bn

0  |  0
nam nogoorson(103.9.89.226) 2013 оны 04 сарын 24

bolioo nogoon nam xoorxii bodol baixgui xamxuul nam

0  |  0
Top