УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Д.Ганзоригийг томилох асуудлыг яг одоо хэлэлцэж байна. Түүний томилгоотой асуудлаар УИХ-ын гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хууль хулгайлдаг, ёс зүй хулгайлдаг, зарчим хулгайлдаг, Үндсэн хууль хулгайлдаг хулгайчийн систем амь бөхтэй оршиж байхад Үндсэн хуулийн цэц үхсэн юм шиг сууж байна. Цаашид ҮХЦ ийм байдлаар байгаад байх юм бол зайсангийн аман дахь харшийг нь өөр газар өгөөд цэцийг татан бууглгах хэрэгтэй. Захиалгат шийдвэр гаргаж байна шүү дээ. Мөнх бус юмны төлөө биш мөнх юмны төлөө зүтгэх сэтгэлийн зориг гаргаарай. Хууль зөрчсөн гэдэг шийдвэрээ гаргаж сураарай. Сүүлийн үед ажиглаад байхад илэрхий хууль зөрчсөн асуудлын талаар цэц дүгнэлтээ гаргахаас татгалзаж байна. Үндсэн Хуулийн Цэцэд ийм муу ёрын зүйл байна. Үндсэн хуулийн манаач байгаарай гэдгийг захиж хэлэх байна.
Сэтгэгдэл ( 3 )
hamaig hulgaich bish bolohoor awahgui l bh da
hamaig hulgaich bish bolohoor awahgui l bh da
ta 1 l ynen ym hellee v h tsets hulgaich nariin nuuwch bollo gj