С.Баярцогт: Энэ үйл явдлыг Оюутолгойн гэрээтэй холбож үзэх хэрэггүй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганы хуралдаанаар С.Баярцогтыг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөх саналыг гишүүд дэмжлээ. Гадаадын банкинд данстай байсан нь илэрч, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох хүсэлтийг гаргасан эрхэм гишүүний асуудлыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцээд ийнхүү эцсийн байдлаар шийдвэрлэсэн юм. Чуулганы хуралдааны санал асуулгад оролцсон УИХ-ын 64 гишүүнээс 56 нь дэмжсэн буюу 87,5 хувийн саналаар УИХ-ын гишүүн С.Баярцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.  

Харин түүнийг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөх тухай асуудлыг энэ удаад эцэслэн шийдвэрлэсэнгүй. Тэрбээр өөрийн байр суурийг илэрхийлж “Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлснээ хүлээн зөвшөөрч УИХ-ын дэд даргын албан тушаалаас огцрох хүсэлтээ илэрхийлсэн.  УИХ-ын Ес зүйн дэд хороогоор хэлэлцэж, УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Авлигатай тэмцэх газарт шалгуулах ёстой нь ч үнэн. Харин энэ үйл явдал намайг Сангийн сайд болохоос өмнө буюу Оюутолгойн гэрээг байгуулахаас ч өмнө болсон гэдгийг ойлгож, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй минь холбож үзэх хэрэггүй гэдгийг хүсмээр байна” гэсэн юм.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bileg(37.199.201.224) 2013 оны 04 сарын 25

Bidniig hudaldsan une unagaj zarsan asuudaliig tusad ni avch uzne

0  |  0
ахөхэ(182.160.11.78) 2013 оны 04 сарын 25

УИХ-аас татах хэрэгтэй. тэгж байгаад тухтайхан шалгахгүй юу. мөн ч их юм гарна даа

0  |  0
Top