М.Батчимэг: Албан тушаалаас нь огцруулах чухал бус асуудлыг хэлэлцэж байгаа нь том шийтгэл

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан С.Баярцогтыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, улмаар УИХ-ын дэд даргы албан тушаалаас нь чөлөөлөх саналыг олонхийн саналаар дэмжлээ. УИХ-ын Ес зүйн дэд хороогоор хэлэлцээд эрхэм гишүүнийг буруутай хэмээн үзсэн бөгөөд чуулганы хуралдаан дээр бусад гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.  УИХ-ын гишүүн Д.Нямдорж энэ үеэр ”Хөрөнгө орлогын мэдүүлгээ нуун дарагдуулсан хүн нь ямар ч албан тушаалгүй байвал яах юм бэ. Дараа нь ийм асуудал давтагдахыг үгүйсгэх газаргүй шүү дээ” хэмээн асуухад УИХ-ын гишүүн М.Батчимэг “Бусад парламентийн засаглалтай орнууд шиг мөрдөн шалгах боломж манайд байхгүй. Тэгэхээр энэ асуудалд Ес зүйн дэд хорооны дүрмийн дагуу арга хэмжээ авна” гэлээ. Тэрбээр цааш нь “Бид өнөөдөр хэн нэгнийг албан тушаалаас нь огцруулахын төлөө энд хуралдаагүй. Угаасаа энэ хүний асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэнэ гэдэг чинь өөрөө том шийтгэл юм” гэж тайлбарласан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуара(182.160.11.78) 2013 оны 04 сарын 25

хуцваа

0  |  0
Top