УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Ерөнхий сайд Та дураараа авирладаг

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж одоо гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Ерөнхий сайдын үйл ажиллагаанд дутагдалууд байна. Бодит байдал дээр Ерөнхий сайд хууль зөрчсөн байна. Юмны бодит байдал гэж зүйл байна. Үйлдэл гэж зүйл байна. Үйлдлээрээ хууль зөрчсөн. Таныг бол хууль зөрчдөг юм байна, Үндсэн хуулийг үл ойшоодог, Үндсэн хуулийг гажуудуулж ажилладаг Ерөнхий сайд гэж үзэж байна. Та бол дураараа авирладаг. Энэ нь улстөрийн дарангуйлалийг үзүүлж байна. Нийгмийг айдас хүйдэст автуулж байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Таны үйлдлүүдтэй холбоотой. Мөн таны хувийн компанитай холбоотой асуудлууд, ёс зүйтэй холбоотой баримтууд бидэнд цугласан байгаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hn(202.126.91.178) 2013 оны 04 сарын 25

altanhuyag ogtsroochee.buh yum oilgomjtoi bhad ania bodood shazaigaad bgaa bh yum

0  |  0
Top