УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын даргын эрэмбэлсэн дарааллын дагуу УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл эрхэм сайдад асуулт тавилаа. “Аливаа хууль тогтоомжийг зөрчих нь муу үр дагавартай гэдгийг та өөрөө мэдэж байгаа биз. Мөн таны хувийн компанитай холбоотой асуудал ч зөндөө бий. Улс төрийн энэ дарангуйллын шинжтэй байдлаа эртхэн засахгүй юм бол Ерөнхий сайд огцруулахаас ч илүү ноцтой асуудал гарч мэднэ шүү. Алтны үнэтэй холбоотой алдаатай бодлогууд чинь хүртэл өнөөдөр улс орныг мөхлийн ирмэгт аваачихад хүргэж байна. Ерөнхий сайд өөрөө хуулийг үл ойшоож, ноцтой байдлаар зөрчдөг нь үнэн шүү дээ. Хуулиа гууль болгосон энэ байдал үргэлжилсээр байвал цаашид Ардчилсан засаглалтай орон гэж яваад яах юм бэ, сайд аа” хэмээн асуух, сануулахын хооронд хэлээд авлаа.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 1 )
Stay with this guys, you”re henplig a lot of people.