Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байх үед эрхэм гишүүн Д.Оюунхорол үгээ хэллээ. “Аймаг, дүүргийн хэмжээнд төрийн албан хаагчдын халагдсан тоо манай Ерөнхий сайдын ярьж байснаас хамаагүй зөрүүтэй байна. Хурган дарга нарын тоо өнөөдөр 80 хувиар нэмэгдсэн байна. Төрийн албыг чадварлаг, цомхон болгох ажил эсрэгээрээс хэрэгжлээ.
Төсвийн мөнгөөр цалинжсан хүн олширч, хүнд суртал газар авлаа. Төрийн албыг ах дүүсийн холбоогоор явуулж, намчирхсан байдал үүсгэж байгаа нь судалгаагаар тогтоосон. Их дээд сургууль болон эмнэлгүүдийн захирлуудыг томилох ажлыг удаашруулж түр орлон гүйцэтгэгч тавьж байгаа нь ямар учиртай юм бэ. Үүнээс болоод боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжил уруудвал яах юм бэ. Төрийн албан хаагчдын хоморголон халж буй тоогоо өнөөдрийн байдлаар бодитойхон шиг гаргаж, дорвитой судалгаа хийж үзсэн үү, сайд аа” хэмээн асуусан юм.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 1 )
Үнэхээр шудрага эмэгтэй улс төрчдөө.