УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэн гишүүд үг хэлж байна.
Ажлын хэсэг гараад гурван газар шалгалт хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайдын ёс зүйтэй холбоотой баримтууд нэмэгдэн гарч ирсэн байгаа. Бид Ерөнхий сайдыг хууль зөрчсөнийх нь төлөө хариуцлага тооцох шаардлагатай гэж үзээд огцруулах асуудлыг тавьсан. Бидний огцруулах асуудлыг үндэслэл нь буруу байсан учраас завсарлага авсан юм биш ээ. Бидний тавьсан асуудал зөв байсан. Шинээр олдсон баримт нотолгоонууд ч бидэнд бий. Үүнийг үүдний танхимд дэлгэсэн байгаа. Тиймээс УИХ-ын гишүүдийг гарч үүдэнд байгаа баримтуудыг хараарай гэж хүсэж байна. Хамгийн ноцтой асуудал нь ашиг сонирхолын зөрчилтэй холбоотой асуудлууд байна. Холбогдох бичиг баримтуудыг бид Хууль зүйн яам, АТГ зэрэг байгууллагуудад илгээсэн байгаа.
Сэтгэгдэл ( 0 )