МАН-ын бүлэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах зургаан үндэслэл бүхий хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсны дагуу өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй. УИХ-ын гишүүн Н.Энхболд энэ үеэр “Ерөнхий сайдыг огцруулах болсон шалтгаан нь олон талтай. Хууль зөрчсөн үйлдэл, алдаатай бодлогуудын талаар бид өмнө нь ярьж байсан. Гэтэл өнөөдөр асуудлын голыг барьж авах бус харин ч бүр тойруулж яриад байх юм.
Хэрэв энэ алдаа дутагдлаа засахгүй бол бид нар дахиад л тэмцэнэ. АН-ынхан сайдаа өмөөрч, олон янзаар хамгаалж болно. Гэхдээ ард түмнийг хуурч чадахгүй шүү. Тэр бнезин шатахуун, Монголбанктай хамтарч ажиллаж байгаа мөнгөний хүүгийн бодлого нь ч ойлгомжгүй байна” хэмээсэн юм.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )