УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Ерөнхий сайд та түм бум наслаарай

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэн гишүүд үг хэлж байна.

Н.Алтанхуяг гэдэг хүн Ерөнхий сайд хийж байхад бид нар муу хэлж байгаа нь буруу юм байна. Үүнийг одоо л ойлгож байна. Яагаад гэвэл энэ хүн Ерөнхий сайд учраас Үндсэн хуулийг зөрчиж болно. Мөн бусад хуулийг зөрчиж болно. Энэ хүн Ерөнхий сайд, АН-ын дарга учраас. Гадаад бодлогын тухайд бид энд шүүмжлээд сууж байгаа нь хэтэрхий өрөөсгөл байна. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхий сайд гэж хүн хэлж байхад бид энд буруу гээд сууж байгаа нь буруу юм байна. Ерөнхий сайд нь Н.Алтанхуяг нь юм чинь. Бизнесийн асуудлын тухайд Ерөнхий сайд ойр тойрныхоо хүмүүст тендерийг өгөх ёстой юм байна. Яагаад гэвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж хүний ах дүүс учраас авах ёстой юм байна. Бид үүнийг нь буруутгаад огцруулах шаардлага тавьж байгаа нь буруу юм байна. Тиймээс өнөөдөр огцруулах асуудал тавьж байгад өршөөгээрэй Ардчилсан намынхан минь. Ардчилсан намынхан Ерөнхий сайдаа хамгаалаад аваад үлдээрэй. Солонгос кинон дээр “Хаан та түм бум наслаарай гэдэг” юм билээ. Тэрэн шиг Ерөнхий сайд та түм бум насалж хуулиа зөрчөөрэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(114.31.70.22) 2013 оны 04 сарын 25

Khayakhuarvaa ooroo daraachaa xue\leej baigaa ch

0  |  0
Top