О.Содбилэг: Хэвлэлийн байгууллагуудын “амыг боосон” гэдгийг хэлэх хүн олон байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж буй бөгөөд гишүүд үгээ өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.

О.Содбилэг: -Үндэсний томоохон компаниуд төлбөрийн чадваргүй болж, авлигад дарамтлуулж байна. Засгийн газрын бодлого тодорхой бус, хийж буй үйлдлүүд нь үр ашиггүй, намын харьяаллаар нь ялгаварлан үзэх байдал газар авч байна. Манай огцруулах үндэслэлийн зургаад орсон. Нийгэм, эдийн засгийн байдал дордож байгаад нь би гарын үсэг зурсан. Мөн үг хэлэх эрх чөлөөг боогдуулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хааж байна. Интернэтээр хүмүүс юу хэлж, шүүмжилж буйг хязгаарлаж, Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах газраас иргэдийн үйлдлийг хянаж байгаа нь нууц биш. Хэвлэлийн байгууллагыг яагаад хаасан нь одоо хүртэл нууц байна. Бид чөлөөт Ардчилсан нийгэмд амьдарч байгаа нь үнэн гэж үү.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний байдлаараа 98-д орж, доошилсонд харамсаж байна. Цөөнхийн бүлгийн хийж буй ажлыг хэвлэлээр тэр бүр гаргахгүй байна. Ихэнх нь амаа “таглуулсан” гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна. Тэдний цаана томоохон дарамт байна. Энэ болгоныг анхаарах цаг болсон гэдгийг хэлмээр байна.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нар(182.160.2.120) 2013 оны 04 сарын 25

авилгачин луйварчины хүү бас юу яриаад байна.? чи сонгуулийн хууль зөрчөөд ихг- болсон. одоо энэ бүдүүн гахайг эргүүлэн тат.

0  |  0
Top