УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж буй бөгөөд гишүүд үгээ өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.
Д.Лүндээжанцан: -Биднийг шал дэмий асуудлаар цаг гарздаж, ажил уяж байна гээд шүүмжилж байна. Гэтэл энэ 14 хоногт та нар харин ч бүр өөрсдийгөө рекламдаж, ард түмний өмнө шоудаж байгаа юм биш үү. “Шинэчлэлийн” Засгийн газар ёстой л нөгөө алтан цээжтэй, мөнгөн бөгстэй Засгийн газар болчихож. Тэгэхээр энд “Шинэчлэлийн” гэх үг таарахгүй байх. Ерөнхий сайд төрийн албан хаагчдыг олноор нь халчихаад юу ч болоогүй юм шиг сууж байна. Тэр олон хүний цаана хэдэн айлын амьдрал уруудаж, улс орны хөгжилд муугаар нөлөөлж байгааг хэлэхэд бэрх.
Анх гарч ирэхдээ хэлсэн үгээ бататгаж, хийсэн ажлаараа харуулах ёстой байтал хий дэмий шоу хийж, ард түмний тархийг угаахаа болимоор юм.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 1 )
ЛҮН-ДА-ЖУН-СЭН МУУ ХУЖАА БИДНИЙ МОНГОЛЧУУДЫН ХӨРӨНГИЙГ ИДЭЖ ЦУСЛАЖ ХАНААГУЙ БАЙНА УУЁСТОЙ БАЛАЙ НОВШ БАЙГАА ЮМДАА