УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж буй бөгөөд гишүүд үгээ өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.
Ц.Оюунгэрэл: -Бид өнөөдөр МАН-д хэрэг хүлээлгээд явж байгаа нь үнэн. Лениний музейн дурсгалт зүйлс алга болсон, шинэ Засгийн газарт хүлээлгэж өгөхгүй байгаа учрыг шалгуулах нь буруу ажил биш. Үүнийг тэр дарамт учруулсан гэх жагсаалтандаа битгий бичээрэй. Энэ бол аль ч төрийн үед явагдах ёстой хууль ёсны ажил.
Мөн хөрөнгийн зах зээл дээрхи үнэн бодит мэдээллийг авч ажиллах ёстой. Зөвхөн өнгөц дүгнэсэн, гадаад байдалд нь дүн шинжилгээ хийсэн мэдээллүүд дээр үндэслэн “Шинэчлэлийн” Засгийн газрыг буруутгах нь утгагүй хэрэг юм. Тэр тодорхой бус мэдээллүүдийг гадаадын сонин, сайт, сэтгүүл, телевизээр хэрхэн нэвтрүүлж буйд өөрсдөө харин дүн шинжилгээ хийвэл яасан юм бэ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )