Ж.Батзандан: Танай намд олон хулгайч, авлигачид байгаа шүү

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж буй бөгөөд гишүүд үгээ өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.

Ж.Батзандан: -23 жилийн хугацаанд Засгийн газрыг огцрулах саналыг 7, 8 удаа тавьсан гэж туршлагатай улстөрчид ярьж байна. Гэхдээ аль ч үеийн Засгийн газар, аль ч үеийн сайд нар сайн нэртэй байгаагүй. 23 жил МАН-ынхан ч бай, манайхан ч бай “Энэ Ерөнхий сайд сайн байсан юм шүү” гэж хэлж байгаагүй. Ардчилсан нам энэ хүнд итгэл хүлээлгээд наймхан сар болж байна. Гэтэл одоо Н.Алтанхуяг сайд шиг муу муухай хүн байхгүй мэтээр дайрч доромжилж байна. Танай нам тийм цэвэр, тунгалаг юм уу. Тэгж яривал, танай дотор олон хулгайч, луйварчид, авлигачид байгаа гэдгийг би мэднэ. Үнэхээр алдаатай, буруу зүйл байвал АН-ынхан хүлээн зөвшөөрнө. Гэхдээ болохгүй, бүтэхгүй бүхний төлөө тэмцэх гээд байгаа юм бол хамтдаа зүтгэе л дээ. Яагаад зөвхөн “Шинэчлэлийн” Засгийн газрын тэргүүн рүү дайраад байгаа юм бэ. Энэ хүн бол туршлагатай улстөрч, хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн шүү, МАН-ынхаан.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(160.46.249.25) 2014 оны 06 сарын 21

Superbly iltnminaliug data here, thanks!

0  |  0
sandag(49.0.201.252) 2013 оны 04 сарын 25

ovoo shudraga yum uu gesen chine namiin dargaa halgaalah bolohooroo hen ch bish sug bolchih yumaa!!

0  |  0
ÇÎ×ÈÍ (202.21.106.103) 2013 оны 04 сарын 25

ÑÀÉÍ ÁÀÉÍÀ ÑÀÉÍ Ç¯ÉËÝÝ ÕÀÌÃÀÀËÆ Ë ÁÀÉÕ ÕÝÐÝÃÒÝÉ ÍÀÀÄÓÓË ÈÍÜ ÄÀÕÈÀÄ ÒªÐ ÁÀÐÈÕ ÁÎËÎÌÆÃ¯É ÁÎËÑÍÎÎ ÌÝÄÝÕ ÒÓÑÀÌ ÁÀÉÆ ßÄÀÆ ÁÀÉÕÃ¯É ÞÓ ÝÂÒ ØÀÀÇÃÀÉ ÁÓÃÀ ÁÀÐÜÄÀÃÈÉà ¯Ç¯¯ËÝÝÄ ªÃ ÁÀÒÇÀÍÄÀÀÍ

0  |  0
ЯДМАА(202.179.20.147) 2013 оны 04 сарын 25

ЯГ ҮНЭН САНАЛ 1 БАЙНА 5 МӨЧӨӨ ӨРГӨӨД ДЭЖМЭЭР БАЙНА БАТЗАНДАНГИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ

0  |  0
Top