УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж буй бөгөөд гишүүд үгээ өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.
Р.Гончигдорж: -Монголбанкинд очиж шалгалт хийх эрх үүрэг нь тусдаа байдаг гэдгийг эрхэм гишүүд ойлгоосой. Энэ чуулганы танхимын үүдэнд Н.Алтанхуяг сайдын гэм буруутай үйлдлийг илчилсэн гэх янз бүрийн юм дэлгээд, хамаатных нь хүний компани гэх зүйлийг тавьсан байна. Үндсэн хуулиа харвал, тухайн этгээдийн гэм буруутай үйлдлийг шүүхээр тогтоосон хойно гэм буруутай хэмээн үзнэ гэсэн заалтыг шууд утгаар нь зөрчиж байна. Мөн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад төрөл садных нь хүнийг буруутгаж, хамруулж болохгүй.
Хэдэн сарын дараа огцруулах үндэслэл энэ тэр гээд дахиж орж ирэхээсээ өмнө сайн бодоорой, та нар. Тэгж судалсан, ийм тоо байна гэж элдвийн юм ярих хэрэггүй ээ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 1 )
hutsaldaa sdaa chin uuruu ham ni yum uu haashaan..............