М.Энхболд: Эдийн засгийн өсөлтөө “Хөөс” гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж буй бөгөөд гишүүд үгээ өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.

М.Энхболд: -“Шинэчлэлийн” Засгийн газар байгуулагдаад наймхан сар боллоо гэх юм. МАН-ын бүлгээс гаргасан Ерөнхий сайдыг огцруулах зургаан үндэслэл нь мухардаад дахиад өөр юм хайж эхэлсэн гэх мэтээр ярьж байна. Энэ зургаан үндэслэл үнэн баримттай болохоор ер мухардаагүй, бид. Нийгэм, эдийн засгийн өсөлтөө “Хөөс” гэж тодорхойлоод сууж байгаа хүмүүс юу ч хийж мэднэ.

Ерөнхий сайд нь өөрөө гар өргөж баталсан зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл нь бүтэлгүйтээд ирэхээр өмнөх Засгийн газрын алдаа гэж буруугаа өнгөрсөнд чихэж байна. Бид баримтгүй юм ярьсангүй, үндэслэлгүй юм тавиагүй. Тэгэхээр дахиж өөр үндэслэл гаргаж ирнэ гэх юм байхгүй. Ард иргэдийн амьдрал ахуй, нийгмийн байдал өдрөөс өдөрт уруудан доройтож байгаа нь та нарын буруу гэдгийг олон баримтаар нотолно.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hn(202.126.91.178) 2013 оны 04 сарын 25

altanhuyag said ogtsroh heregtei.buh yum oilgomjtoi bhad ania bodood shazaigaad bgaa bh yum

0  |  0
tsagiin erheer tsairsan heree(27.123.213.131) 2013 оны 04 сарын 25

enhboldod l ter osolt ni mederegdej mongo ni osson ym bga bz

0  |  0
нар(182.160.2.120) 2013 оны 04 сарын 25

м энхболд гэж улаан хулгайч газрын чёнж... ард түмний амьдрал гэж одоо боддог болоо юу? хийх юмаа цагт нь хийхгүй яагаав? алтан цагаар гайхуулж элбэгдоржийн засгийг дээрэмдэж авч байсан этгээд...

0  |  0
Top