Ч.Сайханбилэг: Цомхон ажилла гэчихээд “Хоморголон халлаа” гэх галын хайчинд чинь тэсэхгүй нь

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж буй бөгөөд гишүүд үгээ өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.

Ч.Сайханбилэг: -Хоосон улстөржихөө больё оо. С.Бямбацогт гишүүн тэр Үндсэн хууль зөрчсөн гэх магадлалаа сайн унш. Гэв гэнэт л тэнгэрээс буугаад ирчихсэн мэт, өчигдөр цагаан байснаа өнөөдөр хар болчихсон юм шигээр аашлах юм. Төрийн албаны орон тоо тодорхой хувиар багассан уу гэхээс биш нэмэгдээгүй. Тэр буруутгаад байгаа магадлал чинь огцруулах үндэслэл биш. Аль болох цөөн, цомхон байдлаар ажилла гэж шахаж шавдуулдаг нь МАН-ынхан өөрсдөө юм. Тэгсэн мөртлөө энэ дагуу ажиллаад ирэхээр “Хоморголон халлаа” гэж дайраад эхлэх юм. Ийм хачин хоёр талтай, галын хайч шиг тогтворгүй байдлыг чинь тэсэх арга алга.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vita(92.46.29.87) 2013 оны 05 сарын 03

энэ одоо галын хайч гэж юу байдгийг мэддэг л юм байх даа

0  |  0
sandag(49.0.201.252) 2013 оны 04 сарын 25

tsomhon ajillah geheeree ta nariinhaar bol yaamdiin toog nemeed batag 7-800 huneer oron toog nemegduuleed tegeed namiin haryalal uzel bodloor in yalgavarlan halj ah duu tanil tal hamaatan sadnaa halsan humuusiinhee orond buun buunuur in avahiig heldeg yum biz dee saihan l shinechlel bna daa

0  |  0
Top