УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж буй бөгөөд гишүүд үгээ өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.
Я.Содбаатар: -“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн асуудал олны анхаарлыг татах нь зайлшгүй үнэн. Ард түмний хөрөнгөнд гар дүрж, үнэнийг илчилсэн төрийн албан хаагчдыг халахаа боль. Авлигал, хээл хахуулийн шинэ торыг Н.Алтанхуяг та сүлжиж эхэлсэн байна. Энэ тал дээр дэлгэх баримт олон бий. Адаглаад тэр 17 тэрбум төгрөгийн тендерийн булхай чинь илэрлээ. Бид хууль зөрчиж, худлаа ярьдаг Ерөнхий сайдтай баймааргүй байна. Хууль зөрчсөн бол найман сар байтугай, нэг минут ч байх эрхгүй.
Ард түмний өмнөөс АН-ынханаас нэг л юм гуйя. Энэ танхимд үнэн юм яриач ээ. Ерөнхий сайдаасаа өгсүүлээд хүн бүрийн амнаас худал мэдээлэл гарч байна. Н.Алтанхуяг даргын Үндсэн хууль зөрчсөн асуудал дээр гурван магадлагаа гарсан. Хувьцаа эзэмшиж байгаа компаниудын мэдэлд улс орны үйл ажиллагааг явуулмааргүй байна.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 3 )
Thanks for helping me to see things in a difeerfnt light.
махн ман- луйварчид алуурчид ””” 2008-7-1- хүн алж айлгаж сүрдүүлж байж алтангадсынханы г засгийн газартаа оруулаад авилгын тор яаж сүлждэгээ зааж өгсөн юм бишүү?
hooe tembuutei yran nuurt chi urd ni iim bgaagui de odo l genet tsooroo yu