С.Дэмбэрэл: Мах, ногооны үнэ дээр шинэтгэлийн процесс чинь яаж явааг хар

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж буй бөгөөд гишүүд үгээ өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.

С.Дэмбэрэл: -Нэг гартаа реформыг барьчихаад нөгөө гараараа сүйтгээд явж байна, та нар. Сайн засаглалгүйгээр ард түмэн хэзээ ч хувьцаа эзэмшиж чадахгүй. Хувийн аж ахуй хөгжиж, зээлийн хүү нэг оронтой тоонд бодитойгоор орж чадахгүй. Үүний тулд та мөнгөний бодлогыг өөрчлөхөд онцгой анхаарах хэрэгтэй. Н.Алтанхуяг та, сайд нартаа хэтэрхий итгээд хоосон мөрөөдөөд байгаа юм биш үү.

Инфляцийн түвшингийн талаар элдэв мэдээлэл гарсан ч та бүү итгэ. Хамгийн гол нь улс орондоо хэрэгтэй, бодитой алхмуудыг хийхийн тулд бизнес, эдийн засгийн мэдээллээ баяжуулах шаардлагатай байна. Түүнээс биш, өнөөдөр таныг сайн муугаар чинь дуудаж, ажил амьдралаас чинь салгахын тулд бид улайраагүй шүү. Эрхэм сайд нарын хувьд ч тэр. Мах, ногооны үнэ дээр тэр шинэтгэлийн професс чинь яаж явааг хар.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БУРЖАК(49.0.200.217) 2013 оны 04 сарын 25

ДЭМБЭРЭЛ ГИШҮҮН ЭЭ. ТА ДЭЛГҮҮРТ ОРЖ ҮЗСЭНЭ ҮҮ. НӨӨЦИЙН МАХ 5000-7000 ТӨГ БАЙНА. 1КГ ТӨМС 300-500 ТӨГРӨГ БАЙНА АА. ҮНЭТЭЙ БАРААНЫ ДЭЛГҮҮРЭЭР ЖИШЭЭД БАЙХ ШИГ БАЙНА. ТЭНД ЧИНЬ ХҮН БОЛГОН ОРЖ ХҮНС БАРААГАА АВДАГГҮЙ ЮМ АА. ТА НАРЫН БАРААГ БУУЛГАНА ГЭЖ ЗАСГИЙН ГАЗАР ЯРИАГҮЙ БАЙХАА. ОЙЛГОДОО ОЛГОЙ ТОЛГОЙТ ОО

0  |  0
:::(182.160.2.120) 2013 оны 04 сарын 25

дэмбэрэл ээ 22- жилд мхаүт- г олон жил даргалсан. чи тэгээд юу хийсэн билээ? наймхан сарын настай засгаар битгий оролд.

0  |  0
Top