УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цаг хүртэл завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн СБаярцогтыг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
Энэ ч утгаараа, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа уг асуудлаар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжлэх нь тодорхой юм. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд өөрийн байр сууриа илэрхийлэх гишүүн олон байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чуулганыг үргэлжлүүлж үг хэлэх юм байна.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )