Норовын зээ нэрээ сольсон булхайг АН-ынхан хаацайлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудал өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ид яригдаж байна. УИХ дахь МАН-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага хүлээлгэн огцруулах асуудлыг өргөн барьсны дараа түүний ёс бус булхай нь илэрсэн хэдий ч тэрбээр асар богино хугацаанд асуудлыг нуун далдлахыг хичээж 17 тэрбумын тендерийг авсан Г.Уянгыг Ч.Уянга болгон хольж солин бантан зуурч сууна.

Тус намын бүлгийнхэн УИХ-ын даргад хандан ажлын хэсэг байгуулах хүсэлт тавьсан ч “Ажлын хэсэг байгуулах боломжгүй” гэсэн тул УИХ дахь МАН-ын бүлэг дангаараа ажлын хэсэг байгуулж, Тавантолгойн тендерт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дүүгийн компани шалгарсан эсэх, Монголбанк “Чингис бонд”-ын мөнгөнөөс алт худалдан авсан эсэх, төрийн албаны орон тоо өмнөхөөс хэдэн хувиар өсөв гэдгийг тус бүр тодруулж тодорхой мэдээлэл баримт цуглуулсан байна. Энэ үеэр л Тавантолгой компанийн тендерт “Говь повер” компани оролцож, ялсан гэх мэдээлэл нь үнэн болохыг тогтоосон бөгөөд тендерт ялагч нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дүүгийнх нь хүүхэд болохыг ч тогтоосон байдаг.

Тендерт ялсан “Говь повер” компанийн захирал Г.Уянга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн гэргий гэдгийг мэдэх нэг нь мэднэ. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дүү төрсөн дүү Норовын Наранцэцэгээс төрсөн охин гэдгийг ч мэдэх хүмүүс байна.

Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албыг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын ажилтай хослуулан хашдаг нэгэн. Ийм л сэргэлэн учиртай гурван толгой 17 тэрбумын тендерийг авч бас эзэн нь болох Г.Уянгыг Ч.Уянгаар сольж орхижээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан баттай баримтаар бол тендерт ялсан компанийн жинхэнэ эзэн нь Ерөнхий сайдын дүүгийн хүүхэд Г.Уянга. Гэтэл түүнтэй  дөрөө харшлуулан ижилсэж “Говь повер”-ийн 2-догч эзнээр тодроод байгаа Ч.Уянга нь 1985 онд төрсөн, Дорноговь аймгийн харьяат нэгэн боловч суугуул нутаг нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах хоосон эзэнгүй хашаа. Ийн буух эзэнгүй буцах хаяггүй шахам бас нэг Уянга 17 тэрбумын хэрэгт хутгалдлаа.

Үүгээр ч зогсохгүй тендерт ялсан “Говь повер” компанийн нэр дээр ч мөнөөхөн хоёр Уянгатай холбоотой материал бүрджээ.

Мөн “Говь повер” компани нь Тавантолгойн тендерт оролцохоосоо өмнө компанийн өөрийнх нь үнэлгээ нэг сая төгрөг байсныг Г.Уянга худалдан авч, нэг өдрийн дотор бичиг баримтыг нь өөрчлөн, нэг тэрбум төгрөгийн үнэтэй болгож, тендерт оролцоод, долоо хоногийн дараа 17.7 тэрбум төгрөгийн үнэтэй тендерийг авсан байжээ. 

Эл тендерийг авахын тулд ТУЗ-ын дарга нь өөрийн гэр бүлийн компанийг шалгаруулж өдгөө манай эхнэр биш гэсэн мэдэгдэл хийсэн төдийгүй УИХ дахт намын бүлгийнхэн нь ч буруугүй хэмээн сүрэглэн давшилж эхэллээ. Ёстой л үхэхдээ үхэр буугаа тавив гэгч л болж буй бололтой.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.82.224) 2014 оны 06 сарын 21

One or two to rebremme, that is.

0  |  0
muu NOHOIN G:olognuud(77.117.247.186) 2013 оны 04 сарын 26

p.izdanuudaa uhej dald oroochee AH MAH ali n ch hereggui ahiad 4 jil chaashdaa 40 jil bolson ch MONGOL uls hogjihgui

0  |  0
zoloo(77.229.86.201) 2013 оны 04 сарын 26

ene AN-IIN DAMPYY nuhudiig zailyylaach shorond ni ilgeeh il tod barimt b.na shvvdee ahijl AN-IIN NUHUDUD SANALAA UGUHGVI

0  |  0
curen(203.91.117.4) 2013 оны 04 сарын 25

man d hiih agil oldohgui l baina daa zailuul terbum terbumaar ideg baican humuuc heerhii

0  |  0
curen(203.91.117.4) 2013 оны 04 сарын 25

man d hiih agil oldohgui l baina daa zailuul terbum terbumaar ideg baican humuuc heerhii

0  |  0
g(202.179.20.240) 2013 оны 04 сарын 25

uu boliyoo tsalin yu ch nemehgui bj deeguuree ah duuseeree huvaagad idchih yumaa

0  |  0
би(122.201.18.183) 2013 оны 04 сарын 25

Одоо хайцайлаад л байна дараа нь булхай нь ил гарна даа зайлуул АН сөнөн дөө зайлуул гэж кккккк

0  |  0
би(122.201.18.183) 2013 оны 04 сарын 25

Хамаатан нь ажил хийж болно доо 17 тэр бумаар нь идээд байдаг л сонин байна даа хө кккк

0  |  0
би(122.201.18.137) 2013 оны 04 сарын 25

Тэмүүжин ч бүр өнгөрчээ зайлуул өөрөө хуулийг гууль болгоод л Алтанхуягаа хамгаалаад л ичээч АН-хан ичээч АН-хан

0  |  0
Jwuhgh(213.166.199.66) 2013 оны 04 сарын 25

Amjilt hvsie zov zov demjij bn odooo deeremchid bish ard tvmen huvaaj ideh erh bvrdej bn deeremchid bvvv ataarh hahaha

0  |  0
Jwuhgh(213.166.199.66) 2013 оны 04 сарын 25

Deeremchid avaagvi l bol bolooo shdee batbold shig ooroo adhigaa avaad zvgeer 3 jil ajilluulaad duushah gej bgaa biz altanhuyagiin dvv geheer ajilluulj bolohgvi gesen huul haana bn aa heden hervvl hiij shvlengtesen hanahaa meddeggvi birdnvvd man aar dvvrchihsen yum bn gej oilgogdoj bn daaa bvgdiig ni shoronjuul bvgd deeremchid shvvdee

0  |  0
Zochin(202.21.106.106) 2013 оны 04 сарын 25

Hoooh huuli zuin said ni hurtel haraad zogsoj baina shuu dee ene zaluu chin*******heel hahuuli huuli bus yumand uneheer durgui gesen bas emnelegiin harshiltai tegheer Altanhuyarg ongorsoon

0  |  0
123(202.131.238.226) 2013 оны 04 сарын 25

Тэмүүжин сайд шалгахыг хүсэхгүй байх л даа

0  |  0
гэрэл(202.131.236.198) 2013 оны 04 сарын 25

хууль зүйн сайд юу бодож зогсоо болоо

0  |  0
Иргэн(202.179.10.70) 2013 оны 04 сарын 25

Ерөнхий сайд. Битгий хөгийн юм хийгээд байлдаа.

0  |  0
Top