УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж буй бөгөөд гишүүд үгээ өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.
Ө.Энхтүвшин: -Н.Алтанхуяг сайд өөрөө хуулийн хэрэгжилтийг хангах ёстой хүн атал хууль дүрмээ уландаа гишгэж байхад бид жирийн иргэдээс хуулийн хэрэгжилтийг хайгаад яах юм бэ. АН гарч ирээд хүнд суртал арилах байх гэж бодсон чинь үгүй юм. Бондын асуудлыг нууцлаад Монголбанк нь хүртэл баримт бичгээ үзүүлэхгүй юм. МАН өнөөдөр урьдын өс хонзонгоо авах гэж сайдыг огцруулах гээгүй юм шүү. Хууль хэрэгжүүлдэг Ерөнхий сайдтай болохыг хүсч байна.
Төрийн албанд төрөл төрөгсдөө хавчуулаад олон салбарыг эзэнгүйдүүлсэн хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Сайд нь өөрөө хууль зөрчиж байхад АН-ынхан хамгаалаад сууж байна. Н.Алтанхуяг та гурван удаа биш, бүр гуч дөчин удаа хууль зөрчиж байгаа шүү.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 1 )
Xuuli zorchson ni todorxoi bga uchraas ogtsruulax ni Zov