Чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг энэ сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлснийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн. УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулахаар гаргасан саналдаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөн, төрийн албан хаагчдыг халсан, хууль бус томилгоо хийсэн, ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан шийдвэр гаргасан, гадаад харилцааны асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийсэн, ёс зүйгүй үйлдэл гаргасан тухай болон огцруулах бусад үндэслэлийг тусгасан юм.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр болсон Төрийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үеэр 21 гишүүн Ерөнхий сайд болон уг саналыг танилцуулсан гишүүдээс асуулт асуун хариулт авч, 25 гишүүн өөрийн байр суурийг илэрхийлж үг хэлжээ. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг асуудлыг нягтлан судалж шалгаж тодруулах нөхцөл байдал үүсээд байна гэж үзэж завсарлага авсан юм.
Энэ асуудлыг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж, УИХ-ын гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Шинэчлэлийн” Засгийн газрын өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлыг тайлагнаж, намын зүгээс байр сууриа илэрхийлж байгаа юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Хариуцлагатай ардчилалтай Монгол орныг хөгжүүлэхийн төлөө бид зүтгэж байна. Энэ бүхнээр МАН тоглохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Төр үймүүлэх гэсэн хогийн ургамлуудыг өдий хүртэл тэжээж ирсэн нь бидний алдаа болжээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг АН-ын бүлгээс хүлээж авахгүй гэдгийг мэдэгдэе” гэлээ.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 10 )
You”ve hit the ball out the park! Inldirebce!
ШОРОН ЦАРАЙТАЙ НОВШ ХААНААС ГАРЧ ИРСЭН ЮМ БЭ ХААНА ӨРСӨЛДӨЖ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСОН ЮМ БЭ ХАРААГҮЙ МАТАР ХАЛУУН ОРОН ЛУУГАА ТОНИЛ ДОО.ТОЛГОЙ НЬ ТАС ХӨЛДҮҮ МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ ШУУМАР УИХ-Д ОРУУЛАХАА БОЛИОЧЭЭ
erdenebat uuruu hogiin urgamal shdee
Mash sain heljee.Jinhene hogiin yrgamlyyd bol yah argagui MANiinhan bolon MAHNiinhan yumshudee.Undseerni tasdan hayaj ystgah heregtei.
ÿìàð ìóíäàã îíîæ õýëýâ ýý íýýðýý ë õîãèéí óðàãàìàë ø¿¿ äýý á¿ãäèéã ò¿¿æ õàÿõ õýðýãòýé ÌÀÍ-èéí õîã øààðóóä ìèíýý îäîî òà íàðûã õýí ÷ äïýìæèõã¿é ç¿ãýýð ë çàñàã òºðèéã àæëûã íü õèéëãý òèéì ñ¿ðõèé àðä ò¿ìýíäýý õàéðòàé áàéñàí þì áîë ºíãºðñºí 20 æèëä õààíà þó õèéæ ÿâñàí þì áý àðä ò¿ìýí òà íàðò õàíãàëòòàé õóãàöàà ºãñºí îäîî áîëíî õàðèí òà íàðûí áèé áîëãîñîí øàâàð øàëáààãò òºðèéã ÀÍ çàñàõ ãýæ ç¿äýð÷ áàéãààã õ¿ëýýí çºâøººð÷ ÷àäâàë àç ÷èíü áîëíî äîî
ene hugiin tsaraitai nuhur huuli zurchsun ni batlagdsaar baihad umuuruud avaad uldlee Odoo songuulid ANiig hezeech demjihgui.
erdenebat ta yamar urgamal we altan huyag yamar urgamal we ta nar uursdiiguu meddeg uu
ЭНЭ ӨӨРӨӨ ХОГИЙН УРГАМАЛ ШҮҮ ДЭЭ
Зөв шдээ.АН-хны ажлыг хийлгэ МАН
tegeed naad altankhuyag chine uuruu hogiin urgamal bishuu tee??? erdenebataa??? uchnuun olon udaa huuli zurchihchihuud naadah chine hogiin urgamal bishuu te???