Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Гишүүдийн хувьд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд Ерөнхий сайдыг огцруулах шаардлагынхаа тухай тайлбарыг хэллээ. “Бид хуулиа мөрддөггүй Ерөнхий сайдыг огцруулах шаардлага гаргасан болохоос биш Засгийн газрыг огцруулах гээгүй.
Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр МАН-ын бүлгийн гишүүд олон талаас нь тайлбарлаж байсан. Төрийн албаны хууль бус томилгоо газар авч, төрөл садан нь тендерийн булхайтай хэрэгт орооцолдож байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцох цаг нь болсон. Ардчилал нэрийн дор бугшсан энэ асуудлыг эртхэн цэгцлэхгүй бол байдал өөрөөр эргэнэ шүү” гэж тэрбээр хэлсэн юм.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )