Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ дахь МАН-ын бүлгийн 25 гишүүний өргөн барьсан зургаан үндэслэл бүхий шаардлагад өөрийн зүгээс хариулт өгч байна. Тэрбээр хоёр аймгийн Засаг даргыг хууль бусаар томилсон нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай үйлдэл биш. Мөн төрийн албан хаагчдыг хоморголон халаагүйн дээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох ажил Засгийн газар хийгээгүй гэж мэдэгдлээ. Улмаар сайд “Хоёр улсын харилцаанд сэв суулгах “Манай Турк” гэж хэлсэн нь алдаа биш. Харин үүний оронд “Манай Ардын нам” гээд хэлчихвэл би өөрөө МАН-ын гишүүн болчихгүй шүү дээ. Гадаад харилцааны асуудлыг энд биш өөр газарт ярих ёстой. Бурхан Халдунд төөрсөн явдлыг минь дэвэргэж бөөн асуудал үүсгэсэн. Тийм сүртэй юм болоогүй. Монголбанк бондын мөнгөөр алт худалдаад авчихсан юм шиг хардаад байх шиг байна, зарим хүмүүс.
“Чингис” бондын төлбөрт аливаа төрлийн алдагдал хүлээгээгүй гэсэн баримт бичиг энэ байна. Ажлын хэсэг байгуулаад албан ёсоор шалгана уу гэхээс биш МАН-ын нөхөд гүйж очоод шалгачихдаг юм биш. Тэр төрийн албанаас чөлөөлөгдсөн гэх 7000 хүний тоо баримт огт байхгүй гэдэг нь нотлогдсон. Намайг огцруулах гэж гаргасан зургаан үндэслэл дээрээ та бүхэн гурван үндэслэл нэмсэн байна лээ. Есөн үндэслэлээс наймыг нь би хэллээ. Сүүлийн нэг үндэслэл нь ямар нэгэн тендерт хамаатныхаа хүнийг ялуулсан гэж гүтгэсэн байна лээ. Би эхээс наймуулаа, надад хамаатан садан олон бий. Гэхдээ хуулийн өмнө бид тус тусдаа хариуцлага хүлээнэ. Энэ маягаар өөр хүмүүст тохох ёстой хариуцлагыг надад хүлээлгэх гээд байна. Н.Алтанхуягийг харлуулж, гутаан доромжлохын тулд ингээд байх шиг байна. Би их тэвчээртэй, ямар ч гүтгэлгийг няцааж, болгохын төлөө явдаг хүн. Төрийн албанд ажиллах тодорхой зорилготой хүнийг би томилсон” гэж ярилаа.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 2 )
saidaaa ogtsorood uur chadvartai hun tavichaach tiim hun an nam bhgui yumuu
тайлбар нь ч яахав. гэхдээ хууль зөрчсөн харагдаад байна даа