17 тэрбум төгрөгийн тендерийн асуудалд орооцолдсон “Говь повер” компанийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дүү болон түүний нөхөртэй холбоотой гэгдэх асуудалд тэрбээр тайлбар өглөө. Н.Алтанхуяг сайд “16 нас хүрээгүй охид залуус хамаатан садан дотор минь зөндөө бий. Залуу улсын хайр сэтгэлийн асуудлыг би яаж мэдэхэв. Жилийн өмнөөс үерхэж нөхөрлөж ирсэн юм шиг байна лээ. Харин би төрийн албанд хүргэнээ томилоогүй юм шүү. Та нарын хамаатан садан дотор ч гэсэн иймэрхүү харилцаа холбоо зөндөө байгаа биз.
Н.Алтанхуягийн хамаатан гэх хүн бүрийн улыг шагайгаад байвал зөндөө л юм гарах байх. Харин гэм буруу болгоныг нь надад наах хэрэггүй” гэж ярилаа.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )