Чуулганы хуралдаанаар Маршалын албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

УИХ-ын гишүүн С.Баярцогтыг УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь чөлөөлж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг шаардлагагүй хэмээн үзсэн гишүүд одоо  Маршалын албаны тухай хуулийн төсөл,  Гүйцэтгэх ажлын тухай  хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, С.Баярцогт, Ш.Түвдэндорж санал дүгнэлтээ хэллээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top