Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Маршалын албаны тухай хуулийн төсөл,  Гүйцэтгэх ажлын тухай  хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм. Харин хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулж, гишүүд үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын дарга З.Энхболд санал хураалт явуулах гэтэл ирц дутлаа.

Тиймээс эрхэм дарга “Үүдэнд байгаа болон өрөөндөө сууж буй гишүүдийг орж иртэл нь жаахан хүлээх үү. Уг нь энэ хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй гээгүй байлтай. Юу ч гэсэн, таван минут хүлээе. Түрүүнд кноп дарахад 66 гишүүн байсан юмсан” хэмээн өгүүлсэн. Ингээд төд удалгүй гишүүд чуулганы танхимд цугларч санал хураалтад оролцсон 63, 5 хувийн саналаар дээрхи хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, Хууль зүйн яаманд шилжүүлэхээр боллоо.  

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top