Х.Тэмүүжин: Гэрч, хохирогчийг хамгаалах асуудалд анхаарах цаг болсон

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ээлжит асуудал нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан юм. Тэрбээр өнөө цагт тулгамдаж буй чухал асуудлын нэг нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай асуудал бөгөөд үүнд анхаарах цаг хэдийнэ болсон гэж үзэж буйгаа дуулгав. Үүний дараа буюу Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж танилцууллаа.

Уг асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсний дараа Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top