УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын хүрээнд Д.Нямдорж гишүүн ийн хэллээ. Эрхэм гишүүн “Монголд гарч байгаа гэмт хэргүүдийн дийлэнх хувийг хулгай, дээрэм, зодоон цохионы хэрэг эзэлдэг. Үлдсэн нь хүн амины гэмт хэрэг бий. Тэр хуулийн төслийг хэрэгжүүлэхдээ тооцоо судалгаа сайн хийж үзсэн юмуу. Эдийн засаг сайн биш байгаа ийм үед гарах зардлаа тооцохгүй бол хэцүүднэ. Төрийн албаныхаа хүрээнд энэ ажлыг хэрэгжүүлэх гэж байна уу, аль эсвэл орон тоогоо нэмэгдүүлэх үү. Эрүүгийн нөхцөл бүрдсэн орны хувьд Маршалын алба ямар байхыг сайн бодолцох хэрэгтэй байх” хэмээн Ш.Түвдэндорж гишүүнээс асуулаа.
Хариуд нь “Хуулийн төслүүдэд гишүүд ахалж байгаа. Ерөнхий ажлын хэсгийг Р.Гончигдорж гишүүн ахална. Зардал, орон тооны хувьд тооцож судалсан” гэж тэрбээр хариулсан юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Зохион байгуулалттай шинэ төрлийн гэмт хэргийн хувьд гэрч, хохирогчид ирэх бодит заналхийлэл их байдаг нь нууц биш. Маршалын алба байгуулахдаа бид одоо байгаа орон тоо, цалингийн хувиар ажиллана. Өөрийн төсөв, зохион байгуулалтаар гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хийж болно. Харин тусгай зохион байгуулалт шаардаж, нүүлгэн шилжүүлэлт хийх нөхцөл байдал, хамгаалалт гарах асуудал арай өөр. Түүнээс биш давхардсан орон тоо, төсөв зардал энд байхгүй. Гэрч, хохирогчийг хамгаалах асуудлын хүрээнд заналхийлэгч этгээдийг олох, гэрч болон хохирогчийг түр байранд нүүлгэн шилжүүлэх зэрэгт Маршалын алба хамтарч ажиллах маягаар зохион байгуулагдсан туслах байгууллага гэж ойлгож болно” хэмээн тайлбарлалаа.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 2 )
ýíý õ¿í îäîî þó ìýääýã þì áý òèéì ñàéí ìýääýã áàÉÑÀÍ þì áîë 20 æèë òºðä øàâàð õóòãàæ ñóóõäàà þó õèéæ áàéñàí þì îäîî ººðñäèéã èë÷èëæ áóçàð áóëàéã äýëãýõ æèíõýíý øóäàðãà õóóëèéí òºñºë ÿðèõààð òýð àéñàí öàðàéã õàðààðàé èø ÷ààâààñ àéäñàà äààëã¿é ¿õ÷èõ âèé äýý
ýíý õ¿í îäîî þó ìýääýã þì áý òèéì ñàéí ìýääýã áàÉÑÀÍ þì áîë 20 æèë òºðä øàâàð õóòãàæ ñóóõäàà þó õèéæ áàéñàí þì îäîî ººðñäèéã èë÷èëæ áóçàð áóëàéã äýëãýõ æèíõýíý øóäàðãà õóóëèéí òºñºë ÿðèõààð òýð àéñàí öàðàéã õàðààðàé èø ÷ààâààñ àéäñàà äààëã¿é ¿õ÷èõ âèé äýý