УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэх үед Д.Нямдорж гишүүний хэлснийг үгүйсгэлээ. Тэрбээр “Хуулийн төслийг хэрэгжүүлэхэд зориулах зардлын хэмжээ тийм ч чухал биш шүү дээ. Харин гэрч, хохирогчийг хамгаалах зайлшгүй шаардлагатай ажлын үр дүнг анхаарсан нь дээр. Ингэснээр хүний эрх, эрх чөлөөг дээдэлж чадна. Түүнээс биш хэн чадалтай нь чадалгүйгээ дарамтлаад, хууль завшигч этгээд олшрох ёсгүй.
Д.Нямдорж гишүүний хувьд, зардлын хэмжээг чухалчлаад байх шиг байна. Хүний наймаа, гэр бүлийн хүчирхийллийн золиос болж буй иргэдээ төрөөс хамгаалж, дэмжих цаг аль хэдийнэ болсон. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэж бодож байна” гэсэн юм.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )