Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон бусад хуулийн төслийг хэлэлцэхээр болов

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ээлжит асуудал нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд байлаа.

Хуралдааны явцад гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд нийт санал хураалтын дүн буюу 66,7 хувиар дээрхи хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж Хууль зүйн яаманд шилжүүлж буйгаа УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан   Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top