Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх дээр санал хураалаа. Санал хураалтад нийт 66 гишүүн оролцсоноос 45 нь дэмжсэн буюу 66,5 хувийн саналаар Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Тиймээс уг хуулийн төслийн анхан шатны хэлэлцүүлгийг бэлтгэхийг Хууль зүйн яаманд даалгалаа. Одоо чуулганы хуралдаан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр танилцуулав. Монгол судлалыг дэмжих сан байгуулж, өв соёлоо дэлхийд таниулах чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буйг тэрбээр дуулгасан юм. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл танилцуулж байна.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top