УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
09.00 цагаас:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл:
- Мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна.
2. “Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
3. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Монгол Улс 1990 оноос одоог хүртэлх хугацаанд дотоодоос болон гадаадын олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээл, түүний ашиглалт, эргэн төлөлтийн талаарх асуулга”-ын хариуг сонсох.
ЭЦСИЙН НАЙРУУЛГА СОНСОХ ТОГТООЛУУД:
- “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол;
- “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол.
Сэтгэгдэл ( 0 )