Соломоны арлууд улстай харилцаагаа идэвхижүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Гадаад харилцааны сайд Л.Болд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн Соломоны арлууд Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Силас Таусингыг ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Сайд Л.Болд Сайд нарын бага хуралд өндөр түвшинд оролцож байгаад талархал илэрхийлж, Монгол Улс Соломоны арлууд Улстай Ази тивд энх тайван, тогтвортой байдал, ардчиллын үнэт зүйлсийг сахин хамгаалах үйлсэд үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа цохон тэмдэглэлээ. 

Монгол Улс Соломоны Арлууд Улстай 2011 оны 10 дугаар сарын 13-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улстай харилцах асуудлыг манай улсын Нью-Иорк дахь байнгын төлөөлөгчийн газар хавсран ажилладаг тухай Гадаад харилцааны сайд Л.Болд яриандаа тэмдэглээд  цаашид  хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүсэл сонирхолтой байгааг онцоллоо.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(114.246.177.199) 2013 оны 04 сарын 26

zarimdaa ene hed uy hiigeed bgaagaa bodoj baimaar um arai ldendeed bna kamerunii hed iruul bid ertnii holbootoi geed yarij medeh garuud shuu

0  |  0
kkk(114.246.177.199) 2013 оны 04 сарын 26

he he solomonii arlaas dalain deeremchdiig avchirch munguu hamgaaluulah gej bgaan kkk

0  |  0
Зочин(182.160.32.206) 2013 оны 04 сарын 26

Наад улс чинь иргэний дайн болж байсан улс шүү. Нэг их ч ач холбогдолтой улс биш дээ. Ямар чиглэлээр хамтарч ажиллах гэж байгаа юм бол доо зайлуул.

0  |  0
Top