Польшийн Гадаад хэргийн сайд ирж амжихгүй болсноо утсаар дуулгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 27

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Радослав Шикорски Гадаад харилцааны сайд Л.Болдтой өчигдөр утсаар ярьж, гэнэтийн яаралтай ажлын улмаас АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцож амжихгүй болсноо мэдээлээд АОХН-ийг анх санаачлан байгуулагч орны нэг болох Польш Улсын зүгээс АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хурлын үйл ажиллагаанд баяр хүргэж, амжилт хүсч буйгаа илэрхийлжээ.

АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд Польшийн Гадаад хэргийн дэд сайд Ежи Помяновски төлөөлөгчдийг тэргүүлж оролцохоор болжээ. Ежи Помяновски нь Европын ардчиллын сангийн гүйцэтгэх захирлаар мөн сонгогдоод байгаа.

Гадаад хэргийн сайд Радослав Шикорски ийнхүү утсаар ярих ялдамд Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич Монгол Улсад 5 дугаар сард албан ёсоор айлчлахаар болон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top